Хүүхдүүдийг хүчээр эрхшээлдээ байлгаж, биеийг нь үнэлүүлж байжээ


 

 

Насанд хүрээгүй охидыг хүчээр эрхшээлдээ байлгаж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэг этгээдийг саатууллаа. Тодруулбал, 1989-1994 оны буюу 24-29 насны таван залуу 16-17 насны гурван охинтой чатаар танилцжээ. Охидтой чатлаж, дотно танилцан, улмаар зургийг чинь интернэтээр цацна, цагдаад мэдэгдэнэ, аав ээжид чинь хэлнэ гэхчлэн айлган дарамталж, өөрсдийн түрээсэлж буй байрандаа хүчээр хорьдог байсан аж. Хүчээр хориод зогсохгүй зочид буудлын менежер, ресепшнтэй тохиролцон охидын биеийг үнэлүүлдэг байжээ.

Ингэхдээ нэг машинаар охидыг түрээсийн байрнаас зочид буудал руу зөөж, үйлчлүүлэгчдэд өгч оруулан биеийг нь үнэлүүлчихээд буцаад нөгөө байрандаа аваачиж хорьдог байсан аж.  Тэд нэг охины биеийг 50, 100, 150 мянга гэхчлэн янз бүрээр тооцож үнэлүүлдэг байсан талаараа мөрдөн байцаалтын үеэр мэдүүлжээ.

Уг зочид буудлууд нь гаднын хөрөнгө оруулалттай зочид буудлууд байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Бүлэг этгээдүүдийг өнгөрсөн амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн албаныхан шуурхай ажиллагаа явуулж, баривчилсан бөгөөд өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.