“Мeeting” баарны зөөгч, ди-жи хоёр насанд ХҮРЭЭГҮЙ охидыг “Лионс” буудалд согтоон хүчирхийлжээ


“Мeeting” баарны зөөгч, ди-жи хоёр насанд ХҮРЭЭГҮЙ охидыг “Лионс” буудалд согтоон хүчирхийлжээБага насны охидыг зочид буудалд оруулан хүчирхийлсэн хэрэг ахиад гарчээ. Энэ удаад "Мeeting” бааранд зөөгчөөр ажилладаг У.Б, ди-жи хийдэг Г.О нар нь Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу ХААЯ-ны хойд талд байдаг "Лионс” бааранд архиар шахаж согтоон хоср өдөр дараалан байлгаж хүчирхийлсэн байна. Хохирогч хоёр охин дунд сургуулийн сурагчид байжээ.  Гайхалтай нь зөөгч нь мөн дунд сурглийн сурагч агаад "Мeeting” баар нь насанд хүрээгүй хүн ажиллуулж байсан аж.  Хэрэгтнүүдийн мэдээлснээр хохирогчид нь өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баяраас хойш гурван өдөр дараалан бааранд нь орж ирээд танилцжээ. Охиндын нэг нь аавтайгаа муудалцсан тул гэртээ харихгүй гэж байжээ. Ингээд зөөгч бармен хоёр тэдэнд ажлын дараа хамт караоке орохыг урьсанд зөвшөөрчээ. Карокенаас эхлээд архи ууж эхэлсэн агаад охид согтож ухаан санаа нь орж гарч байсан гэнэ. Нөгөө хоёр ч шахаж гарчээ. Нэг мэдэхэд таксинд,  ахин ухаан ороход буудалд байсан аж. Насанд хүрээгүй охинд согтуу, бусдаар түшүүлэн орж ирж байхад "Лионс” буудлынхан оруулан өрөө өгчээ. Тэд дөрөв нэг өрөөнд орсон агаад замдаа авсан архиа талд ортол уугаад унтацгаажээ.  Маргааш өглөө нь Шумуул буюу ди-жигийн хоёр найз нь архитай ирж үргэлжүүлэн уужээ. Мөн ди-жи залуу утсаа ломбарданд тавиад буудлын хоногоо сунгуулсан байна. Харин 3-р сарын 8-нд найз нартайгаа кино үзнэ гээд гарсан охид тэр оройгоо ирээгүй агаад 20 цаг гэхэд утсаа унтраасан байжээ. Ингээд маргаашнаас нь хоёр охины эцэг эх нь нийлэн хайж гарчээ. Тэд хоёр өдөр хайн найз нараар нь сургалсаар "Мeeting” гэдэг бааранд орсоныг мэдэж аваад 12-ны өдөр уг бааранд очжээ. Баарныхан зөөгч ди-жи нар нь хоёр охин дагуулаад явсан гэдгийг ам уралдан хэлцгээсэн гэнэ. Эцэг эхийг нь бааранд байх үед зөөгч залуу цалингаа авах гэж орж ирэнгүүтээ байдлыг гадарлаад хойд хаалгаар гарч зугтаажээ. Зөөгчийг алдсан тул эцэг эх нь араас нь гарч ХААЯ, Бөхийн өргөө хавиар хайж яваад шөнийн 03 цагт охидтойгоо зам дээр халз тулгарч барьж авсан байна.  Охидыг эцэг эх нь хайж байгааг мэдсэн баарны хамгаалагчид буудалд очиж хоёр өдөр дараалан шоудагсадыг тарааж явуулжээ. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд охид нь хүзүү нуруугаа шимүүлсэн, хонгоны махыг нь хазаад эрээн алаг болгочихсон байсан гэнэ. Охид нийтдээ гурван өдөр гадуур яваад олджээ. Мөрдөн байцаалтын шатанд охидын нэг нь амиа хорлох гэсэн аж. Мөн хэрэгтнүүд хохирогчдын эцэг эхийн гэрийн гадаа ирж доромжилж айлган сүрдүүлсэн гэнэ. Шүүхээс насанд хүрсэн ди-жид нэг жилийн хорих ял өгч насанд хүрээгүй зөөгчийн хорих ялыг нэг жилээр хойшлуулжээ.
 
 
NUUTS.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
aagii | 2018/02/11 14:04
nuguu zurchliin huuli chini ene uu nyambaatar aa