Хар тамхи хэрэглэсэн хадгалсан, борлуулсан хэргийн нэлээд хэсгийг оюутнууд үйлддэг. Он гарсаар "Их засаг” олон улсын дээд сугуулийн оюутнууд холбогдсон хар тамхины хоёр ч хэргийг шүүх шийдвэрлэсэн. Тус сургуулиас голдуу Хууль зүйн сургуулийнхан нь иймэрхүү хэрэгт холбогддог нь хачирхалтай. Их засаг олон улсын дээд сургуулийн Хууль зүйн сургуулийн 305-р бүлгийн оюутан Амад овогт С.Х нь 2015 оны 10-р сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Маркүй-27” ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа уг ресторанаас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.3151 грамм жинтэй ургамалыг олж завшсан хууль бусаар авсан гэмт хэрэгт буруутгагдсан. Тэрээр мэдүүлэхдээ "...тухайн өдөр " Маркүй-27” бааранд орой 20 цагаас үүрийн 04 цаг хүртэл ажиллаж , ээлжтэй байсан юм. Аймшигийн баяр болж байсан тул хүн ихтэй байсан. 03 цаг хүртэл үйлчлүүлсэн хүмүүсийг гарч явахаар нь ширээг нь цэвэрлэж байхад улаан өнгийн савтай зүйл байсан. Үзэхэд эмэгтэй хүний гоосайханы зүйлтэй төсөөтэй юм байхаар нь авсан. Дараа нь автомашин барьж яваад цагдаад саатуулагдахад уг зүйл миний биенээс гарсан” гэжээ. Харин хэргийг илрүүлсэн цагдаа "...4..-8... УНЕ улсын дугаартай "Соната-5” маркийн автомашиныг жолоодож явсан С.Х-аас архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул түүнийг тээврийн хэрэгслээс буухыг санал болгон албаны машинд суулгаж, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр авчирсан. ...С.Х-ыг жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нэгдсэн сангаас шүүж үзэхэд байхгүй байсан тул түүний биед үзлэг хийхэд халааснаас улаан өнгийн дугуй савтай хар ногоон өнгийн ургамал гарч ирсэн нь хар тамхины ургамал байж магадгүй байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэжээ. Шинжилгээгээр улаан өнгийн тагны гол хэсэгт англи үсгээр "Nail роlish Remover" гэсэн савнаас гарч ирсэн ургамал нь 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг дельта-9 Тетрагидроканнабинол мөн болох нь тогтоогджээ.
-"Их засаг” их сургуулийн 1-р курсын оюутан Боржигон овогт М.М, мөн "Их засаг” их сургуулийн 1 дүгээр курсын оюутан Боржигон овогт Х.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Говь-Яшилт” ХХК-ны хашаанд сэтгэцэд нөлөөлөх дельта-9 тетрагидроканнабинол бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд "…М, Н, М, Б бид тав шинэ хорооллын арын цэнхэр хашаа руу ороод хашааны гадаа унаад хатсан байсан өвсийг М бид хоёр аваад гараараа үүрүүлээд жижиг цэвэр усны талыг нь асгаад ёроолыг цоолоод амсар дээр нь тугалган цаас тавиад дээр нь үүрүүлсэн өвсөө тавиад өвсөө шатаагаад хувааж сорсон” гэжээ. Тэд сорж мансуурч байхад нь эргүүлийн цагдаа таарч үйлдэл дээрээ баригджээ.
Сэтгэгдэл