Монгол улсын хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой тохиож байна


 

Монгол улсын хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой тохиож байна

 

Одоогоос 100 жилийн өмнө буюу 1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3.2 саяд хүрлээ.

Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ оны сүүлд тохиож байна.

Харин XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бөгөөд ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Тодруулбал, Монгол Улсын "Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Их Хурлын 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг тус оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон юм.

Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. НҮБ-ын 2015 оны "Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 онд явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөхөд туслах суурь мэдээлэл болж өгөх юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.