Фэйсбүүк “Messenger 4” гэж нэрлэсэн шинэ загвартай болно


Фэйсбүүк “Messenger 4” гэж нэрлэсэн шинэ загвартай болно

Хэдхэн цагийн өмнө Фэйсбүүк өөрсдийн албан ёсны сувгаараа мессенжэр апп-даа удахгүй оруулах өөрчлөлтүүдийг танилцуулав.

Тэд Мессенжерийн хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад нийт оролцогчдын 71 хувь нь чат аппын хамгийн гол зүйл нь хэрэглэхэд хялбар байдал, энгийн загвар гэж хариулжээ. Харин энэ төрлийн аппыг бусдаас түлхүү ашигладаг хүмүүсийн 62 хувь нь чат бичих нь тэднийг найз нөхөдтэй нь илүү ойр, дотно болгодог гэсэн байна. 

Эдгээр үр дүн дээр тулгуурлан Фэйсбүүк "Messenger 4” гэж нэрлэсэн шинэ загвараа өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэж эхлэх бөгөөд бүс нутгийн байршлаас хамаараад зарим хэрэглэгчид тодорхой хугацааны дараа татаж авах боломжтой болох юм.

 

Фэйсбүүк мессенжэр ТУН УДАХГҮЙ ийм загвартай болно undefinedӨмнөх Мессенжэр апп нийт

9 tab буюу тусдаа хэсгүүдтэй, зарим тохиолдолд ойлгомж муутай байсан бол шинэ загвар нь Chats tab, People tab, Discover tab гэсэн ердөө гурван үндсэн хэсэгтэй байх юм. Chats tab-аас өмнө нь чаталж байсан хувь хүн болон групп чатуудаа харж болно. Харин People tab-аас шинэ хүмүүсийг хайж, идэвхтэй байгаа найзуудаа харж эсвэл тэдний сториг үзэх боломжтой.

Хамгийн сүүлийн Discover tab нь тоглоом, мэдээ, захиалга зэргийг багтаасан байх аж. Мөн өөрөг авах дуртай хүмүүст зориулж камер луу орох хэсгийг апп-ын үндсэн хуудсанд байршуулахаа ч мартсангүй.

 

 

Фэйсбүүк мессенжэр ТУН УДАХГҮЙ ийм загвартай болно undefined

Хүн бүр чатны өнгө, богино нэр, эможигоор өөрийгөө илэрхийлэх хүсэлтэй байдаг. Тиймдээ ч дараагийн томоохон шинэчлэлт нь хэрэглэгч өөрийн сонирхолд тааруулан чатны өнгө, харагдах байдлыг өөрчлөх боломж юм. 

 

Фэйсбүүк мессенжэр ТУН УДАХГҮЙ ийм загвартай болно

Одоогоор нэг групп чатад зөвхөн нэг өнгө хэрэглэж болж байгаа бол Messenger 4-т групп чатад байгаа хүн бүр өөрийн хүссэн өнгийг сонгох боломжтой болох аж. Гэхдээ зөвхөн цулгуй өнгө ч биш уусалттай өнгийг хүртэл сонгож болох гэнэ. Ингэснээр хэрэглэгчид тухайн үеийн уур амьсгал эсвэл өөрийн зан аашдаа тохируулан Мессенжэрийн өнгийг хүссэнээрээ өөрчилж болох юм.

Өдөр тутамдаа ашиглаж байдаг апп-ыг загвар, функцийг эрс тэс өөрчлөх нь хэрэглэгчдэд хүндрэлтэй тул тэд шинэ өөрчлөлтүүдээ бага, багаар нэмэхээ мөн дуулгасан юм.

Жишээлбэл ирээдүйд "шөнийн горим” тэргүүтэй олон функцийг нэмнэ гэжээ.

Хэдийгээр олон шинэ зүйлсийг нэмж байгаа ч хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг санал асуулга авах, байршилаа хуваалцах, тоглоом тоглох гэх зэрэг боломжуудыг хэвээр нь үлдээхээ амласан юм. 

Мөн тэд Мессенжэрээр илгээсэн чатыг бүр мөсөн устгадаг функцийг туршиж байгаа билээ.

 

Дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж уншина уу.

Эх сурвалж: Gogo.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.