Төр засгийн тэргүүнүүд Парис хотод цугларна


 

Төр засгийн тэргүүнүүд Парис хотод цугларна

 

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан хүндэтгэлийн томоохон арга хэмжээнүүд Парис хотод болж байна. Арга хэмжээнүүдэд төр засгийн олон тэргүүн уригджээ.Энэ өдөр дэлхийн удирдагчид Францын ЕрөнхийлөгчЭмманюэль Макроны санаачилсан Энх тайвны чуулга уулзалтад хүрэлцэн ирэх аж.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ Парисын Ялалтын хаалганы орчим орон нутгийн цагаар 11 цагт эхлэх аж. Тус арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Америйн төрийн тэргүүн Дональд Трамп, Германы канцлер Ангела Меркель, Туркийн ЕрөнхийлөгчТайип Эрдоган, Израилийн Ерөнхий сайдБиньямин Нетаньяху, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаЙенс Столтенбергзэрэг 70 гаруй төр засгийн тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцох аж.

Ялалтын хаалганы ойролцоох ёслолын арга хэмжээ өндөрлөсний дараа дэлхийн удирдагчид Елисейн ордонд үдийн зоог барихаар явах аж. Энэ үеэр ерөнхийлөгч В.Путин болон Д.Трамп нар богино хугацаанд харилцан ярилцаж магадгүй байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.