Хөх толбот Монголын ард түмэн минь хотол олноороо эрт дээр үеэс өнөөг хүртэл өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэж ирсэн "САР ШИНИЙН БАЯР” хаяанд ирлээ. Өвгөд хөгшидөө хүндэлж, хүүхэд нялхсаа хайрлан, идээ ундаагаар элбэг дэлбэг, уламжлал ёсоо даган баясаж ёс ёмбогор. төр төмбөгөр ураг төрлөөрөө учран золгож энэхүү "Цагаан сар”-ын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тэгвэл Цагаан сарын тавгийн идээн дээрээ еэвэн тавьдаггүй байсныг та мэдэх үү? Манай улсад еэвэн гэж зүйл байгаагүйг эртний түүх шастирт тэмдэглэсэн байдаг. Еэвэнг Хятадын ард түмэн Монголын дарлалаас ангижирсандаа баярлан "Еэвэн сар” хэмээн одоог хүртэл тэмдэглэдэг уламжлалтай юм.
Харин Манжийн дарлалын үед Хятадууд Монголын ард түмнийг эв найрамдалгүй хагарч, бутарч яваг гэх далд санаатайгаар манай улсад оруулж ирсэн байна. Түүнийг нь мэдсэн өвгөд дээдэс, ухаантан мэргэд улан дороо дэвсэж явъя гэсэн утгаар идээн дороо байрлуулж бүр "Суурь еэвэн” гэж нэрлэн "Ул боов”-ыг хийдэг байсан нь мөн ихээхэн учиртай.
Гэвч 2000 он гарснаас хойш "Суурь еэвэн” гэж нэрлэчихсэн зүйлээ тавагтай идээнийхээ дээд талд нь залаад байдаг болсон нь үнэхээр түүх соёл, ардын ухаант мэргэдийн баримтлан ирсэн уламжлалыг сөхөр хаян,түүхээ судалж мэдэхгүй, мэдлэггүйгээс л болж байгаатай холбоотой биз.
Эх сурвалж: Mongolcomment.mn
Э.Намуунзаяа
Сэтгэгдэл