Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах Азийн 20 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны "А”, "В” хэсгийн тоглолтууд өнөөдөр Буянт Ухаа Спортын ордонд эхэлнэ. 2019 онд Малайзад болох Азийн 20 хүртэлх насныхны футзалын АШТ-д оролцох эрхийн төлөө зүүн Азийн бүсээс Монгол, Япон, БНХАУ, Тайвань, Хонг Конг, Макао гэсэн зургаан баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол залуучуудын футзалын шигшээ баг эдгээр багуудаас хамгийн өндөр чансаатай нь төдийгүй Азийн чансааны 5-р байрт бичигддэг . Дэлгэрэнгүй танилцуулбал, Монголын 20 насны шигшээ Азийн 5, Япон 6, Хонг Конг 12, БНХАУ 17, Тайвань 19-р байрт бичигддэг бол Макаогийн баг хараахан тивийнхээ чансаанд багтаж амжаагүй явна.
Монголын 9 насны шигшээ багаас Ази тивд хамгийн өндөр амжилт үзүүлж яваа 20 хүртэлх насны футзалын шигшээ баг 12-р сарын 01-нд 16:00 цагаас Тайвань, 12-р сарын 03-нд БНХАУ-ын багтай тус тус тоглоно. Харин 13:00 цагаас Макао болон Японы багийн тоглолтоор тэмцээн эхэлж байгаа юм.
Сэтгэгдэл