ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалыг баасан гаригт шүүнэ


ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалыг баасан гаригт шүүнэ

 

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг энэ долоо хоногийн баасан гаригт шүүнэ. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар буруутган шүүхээр болжээ. 

Б.Махбал нь өнгөрсөн оны наймдугаар сард тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг үйлдсэн юм. 

Түүний гэм буруутай тогтоогдвол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.