Оюуны өмчөө булаалгасан эмэгтэйчүүд шүүхэд хандахаа мэдэгдлээ


Оюуны өмчөөр патентжуулж, 22 жил тасралтгүй зохион байгуулсан " 1000 ээжийн баяр”-аа УИХ-ын гишүүн асан Б. Мөнхтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт булаалгасныг эсэргүүцэж өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд О.Заяа тэргүүтэй  Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд мэдээлэлдээ " АН-ын гишүүн Б.Мөнхтуяа "Алдарт ээжүүдийн холбооны нэрээр сүүлийн гурван жил " 1000 ээжийн баяр”-ыг " 1000 ээжийн чуулган " нэрээр зохион байгуулж төрийн хүчийг үзүүлэн Ерөнхйилөгчийн ивээл дор М ҮОНРТ-ээр шууд дамжуулж сүүлийн 10 жил энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа мэтээр  хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээлж, манай 22 жилийн хөдөлмөрийг өөрийн болгон удамшуулж булаан авч байгааг эсэргүүцэж хуулийн байгууллагт өгөхөөр болоод байна " гэв. Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Холбоо 1990 онд анх нийгмийн шилжилтийн  хүнд хэцүү үед эмэгтэйчүүд  ганзагийн найманд явж улс орон, гэр бүлийнхээ хүнд ачааг нуруундаа үүрч явсан мянга мянган эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхээрээ нэгдсэн холбоо ажээ. 21 аймагт салбар нэгжтэй. 22 жилийн турш эх орныхоо өнцөг булан бүрээс салбар салбарын шилдэг, манлайлагч 1000 эмэгтэйчүүдийг нийслэлд шалгаруулж шилдэг эмэгтэйчүүдийг тодруулдаг ажээ. Тус байгууллага 2010 онд "1000 ээжийн” гэсэн оюуны өмчийн патент авсан юм байна. АН –ын гишүүн эмэгтэй, төрийн тэргүүнтэй нийлж  оюуны өмчөөр баталгаажсан нэрийг ашигласнаар эмэгтэйчүүд болоод нийгэмд төөрөгдөл үүсч  улмаар эмэгтэйчүүдийг хоёр хувааж, сонгууль дөхсөн ийм үед  ийм уйвайгүй үйлдлээс бүлж бидний үйл ажиллагаа дарагдаж байгаад харамсаж байна. Б.Мөнхтуяагаас удаа дараа энэхүү зальт үйлдлээ зогсоохыг шаардсан боловч үл тоож байгаа тул бид шүүхэд өгөхөө мэдэгдээд байна гэсэн.

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.