Хэдхэн сарын дараа халаагаа өгөх Ч.Сайханбилэгийн Засгийн газар ингэж "шүдээ сугалах” хэрэг байна уу. МАХН–ны сайдуудыг хөөвөл эвслийнхэн ч бас засгаас гарна. Тэгэхээр Засаг бутарна гэсэн үг. АН дангаараа засгаа бүрдүүлтэл мянгуужингийн үлгэр. Тэгэхээр баахан сайдгүй яам, бодлогогүй салбар үлдэнэ. Яг л өнөөдрийн эрүүл мэндийн салбар шиг доройтолд орж, хариуцах эзэнгүй үлдэнэ гэсэн үг. Бид энэ асуудлаар МАХН–ы удирдлагуудтай холбогдож тодруулга авах гэсэн боловч олигтой юм сонссонгүй.
МАХН–ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар "Одоохондоо мэдэгдсэн юм алга. Чамаас л сонсч байна. Би ямар засагт суудаг биш, ордонд ороогүй удлаа” гэв. УИХ –ын гишүүн О.Баасанхүү ч бас "Би хөдөө явж байна. Мэдэхгүй” гэв. Тэгэхээр энэ бол их холоос шидсэн чулуу бололтой.
Нөгөөтэйгүүр, МАХН –ны сайдуудыг "баяртай” гэчихвэл АН хүчгүйднэ. Тэд үнэндээ Н.Энхбаярт илт давуу ялагдана. Ч.Сайханбилэг яагаад Н.Энхбаяртайгаа тохирч, сандал суудлын ашигтай наймаа хийж чадсангүй вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Бүр цаад утга нь АН-ынхан ханилж яваа нөхрөө гээх гээд байгаа учир Н.Энхбаяр МАН–ыг л түшиж таараа.
Өөр нэг гаргалгаа бол энэ улстөрд Н.Энхбаяраас өөр хүчтэй нэгэн алга. Тэрбээр Шадар сайд болоогүйдээ шаралхаж засгаас нөхдөө татах гэсэн санаагаа хэрэгжүүлж ч буй мэт. АН–ыхны гараар могой бариулах арга гэх үү дээ.
АН –ынхан үнэхээр хүн муутай улс юм. Тэд эхлээд Шинэчлэлийн Засгийн газраа унагасан. Дараа нь МАН –ы хэсэг нөхдийг урьж оруулж ирчихээд "амбаардаад” явуулчихсан. Харин одоо мөхлийн ирмэгт өөрийг нь аварсан МАХН –ны андуудыгаа "жийх” гээд байна. Ямар тахил нь буруу эргэхээрээ андуудыгаа "нухдаг” юм бол.
З.Хуяг
newscom.mn
Сэтгэгдэл