Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан прокурорын тангараг өргөх ёслол, журмын дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дvгээр зvйлийг vндэслэн, шинээр томилогдсон 17 прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж Улсын Ерөнхий прокурор газрын Тамгын газрын орлогч дарга Жаргалсайхан vг хэллээ. Дараа нь шинээр томилогдсон прокурорууд тангарагаа өргөж, Монгол Улсын төрийн сvпдэндээ хvндэтгэл vзvvлэн мэхийн ёслосны дараа Төрийн далбаанаас адис авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 дугаар зарлигаар батлагдсан "Прокурорын тангараг” өргөх журмын дагуу Тангараг өргөх ёслолын ажиллагааг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн хэвлэл, мэдээлэл хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргал удирдан явууллаа.
Дээрхи арга хэмжээнд УЕПГ-ын удирдлагууд болон дүүргийн прокурорууд оролцон хүндэтгэл үзүүлж, шинээр томилогдсон прокуроруудын цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Сэтгэгдэл