Дачин тамсагаар юу болоод байна...


Дачин тамсагийн 21-р талбайд шинэ цооног гарчээ. Онцлог нь өмнө 19,21-р талбай нь 30 цооногноос гаргаж авч байсан 400-800 баррель тосыг түүнээс олборлож байгаа бөгөөд ямар аргаар ийм их хэмжээгээр олборлож байгааг зөвхөн хятадууд л мэдэж байгаа юм байна. Олборлолт нь ингэж огцом өсөж байхад Монгол залуусыг маань хоморголон ажлаас халж, зарим тохиолдолд тэдний маань жам ёсны эрхийг хязгаарлах хүртэл МУ-ын хуулийг дахин уландаа гишгэж хүний эрхийг зөрчиж байна. Тухайлбал: Даяар монгол ТББ очих сургаар өглөөний гүйлт хийдэг залуусыг гүйхийг хориглож бусадтай харилцахгүй байхыг анхааруулжээ.
Тос зөөж буй машинд 70тонн тос ачихад 50тонн цэвэр тос байгаа талаар шагшин гайхаж энэ их баялагийг ямар аргаар өмнөхөөсөө огцом ихээр нэг цооногоос гаргаж аваад байгаад орон нутгийн мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах ёстой.
Хамгийн гол нь хүний эрхийг зөрчиж, олборлолт.нь нэмэгдэж байхад монгол залуусыг ажлаас халж эсвэл ажлаас халахаар сүрдүүлж байгаа үйлдлийг шалган зохих хариуцлагыг ногдуулах ёстой болжээ.
Эх сурвалж тухайн орчноос авсан болно.
ХУУЛЬЧ Ч.ЭРДЭНЭБАТ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.