АН-ын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 27-нд хуралдах товтой байна. Учир нь намууд нэр дэвшигчээ тодруулах ажиллагааг энэ сарын 23-нд эхлүүлж, тав хоногт багтаан холбогдох газарт хүргүүлэх хуулийн хугацаатай. Тэгвэл АН энэ удаагийн хурлаараа нэр дэвшигчдээ тодруулаад зогсохгүй зарим гишүүдэд хариуцлага тооцож магадгүй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг дэмжиж, эсрэг санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцожсонгуульд нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээг авч магадгүй гэнэ.
Үүнд, МоАХ-ын Л.Эрдэнэчимэг, Х.Баттулга, Р.Бурмаа, Р.Амаржаргал, М.Зоригт, Б.Наранхүү, Ж.Батзандан зэрэг долоон гишүүний нэр яригдаж байгаа юм.
АН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс эдгээр эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцуулах талаар намын Хяналтын ерөнхий хороондоо гомдол хүргүүлсээр байгаа юм байна.
Түүнчлэн АН-ын генсек Л.Эрхэмбаярын зүгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах шийдвэрийг 23-25-ны хооронд ирүүлэхийг аймгийн дүүргийнхээ намын хороодод үүрэгджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл