Өнгөрөгч
баасан гаригийн хуралдаанаар Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдын
үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь С.Ламбааг томиллоо.
Эрүүл мэндийн салбарыг найман сар эзэнгүйдүүлж, мэргэжлийн хүн нэр
дэвшүүлснийг дэмжээгүй атал ээлжит сонгуулиас сар гаруйхны өмнө АН-ын
боловсон хүчнийг томилж байгааг цөөнхийн бүлгийн гишүүд шүүмжлэв. Үүнд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ салбарыг эзэнгүй орхигдуулаагүй, ажил нь
зогсоогүй, томилгоотой холбоотой асуудалд хууль зөрчөөгүй” гэж хариулж
байлаа.
Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, тэр
дундаа оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг
шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх
хүрээнд шаардлагатай журам боловсруулахад анхаарна гэлээ.
Мөн өдөр УИХ-ын дарга З.Энхболд ээлжит чуулганыг энэ сарын 31 хүртэл
хуралдуулахаар төлөвлөж буйг дуулгасан. Тэрбээр "Хаврын чуулганыг
долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой ч энэ жил сонгуультай. Сонгууль
зургадугаар сарын 29-нд болох учраас хуралдаанаа зогсоох ёстой болж
байгаа. Намууд нэр дэвшигчдээ энэ сарын 23-27-нд тодруулна” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан энэ парламент АТГ-ын даргыг томилох уу гэсэн асуулт
гарч ирж байна. Учир нь УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны
хуваарьт үүнийг тусгаагүй буй бөгөөд хэлэлцэх ёстой хуулийн хугацаа
хэдийнэ өнгөрөөд байгаа.
Сэтгэгдэл