Английн Лондон хотын дэлгүүрээс зургаан настай нэгэн охины худалдаж авсан Зул сарын ил захидалд Хятадын шоронгоос илгээсэн нууц зурвас байсан талаар Sunday Times сонин мэдээлжээ.
Их Британийн Tesco сүлжээ дэлгүүрээс Флоренс Уиддикомб охин баярын ил захидал худалдан авахад дотор нь Хятадын Шанхай хотын Цинпү шоронд хоригдож буй гадаад хоригдлуудаас илгээсэн зурвас байсан гэнэ. Захидалд хоригдлуудын эрхийг ноцтой зөрчин хүчээр хөдөлмөр эрхлүүлж байгаа тул хүний эрхийн байгууллагад хандаж өгөхийг хүссэн тухай бичсэн байжээ. Түүнчлэн Цинпү шоронд хоёр жил хоригдоод суллагдсан байсан сэтгүүлч Питер Хамфритэй холбогдож, түүнээс мэдээлэл авахыг хүссэн байжээ. Охины эцэг эх хошигнол байж магадгүй гэж бодсон ч LinkedIn сайтаар Хамфри сэтгүүлчтэй холбогдож уг шоронд үнэхээр хүний эрхийг зөрчиж, хөдөлмөрийн мөлжлөг явагддаг байсан гэх мэдээллийг баталгаажуулж чадсан байна.
Ил захидлуудыг Их Британийн Tesco сүлжээ дэлгүүрт Хятадын үйлдвэр нийлүүлдэг гэнэ. Тус дэлгүүрийн зүгээс хэрвээ Zheijiang Yunguang Printing үйлдвэр хоригдлуудын хөдөлмөрийг мөлжиж, боолчилдог болох нь тогтоогдвол бид хамтран ажилладаг байгууллагуудын жагсаалтаас энэ үйлдвэрийг хасах болно хэмээн мэдэгджээ. Tesco дэлгүүрээс мэдээлснээр уг үйлдвэрт өнгөрсөн арваннэгдүгээр сард шалгалт орсон ч хоригдлуудын хөдөлмөрийг мөлжиж байгаа гэх шинж байдал илрээгүй аж. Түүнчлэн Цинпү шоронд хоёр жил хоригдоод суллагдсан байсан сэтгүүлч Питер Хамфритэй холбогдож, түүнээс мэдээлэл авахыг хүссэн байжээ. Охины эцэг эх хошигнол байж магадгүй гэж бодсон ч LinkedIn сайтаар Хамфри сэтгүүлчтэй холбогдож уг шоронд үнэхээр хүний эрхийг зөрчиж, хөдөлмөрийн мөлжлөг явагддаг байсан гэх мэдээллийг баталгаажуулж чадсан байна.
Ил захидлуудыг Их Британийн Tesco сүлжээ дэлгүүрт Хятадын үйлдвэр нийлүүлдэг гэнэ. Тус дэлгүүрийн зүгээс хэрвээ Zheijiang Yunguang Printing үйлдвэр хоригдлуудын хөдөлмөрийг мөлжиж, боолчилдог болох нь тогтоогдвол бид хамтран ажилладаг байгууллагуудын жагсаалтаас энэ үйлдвэрийг хасах болно хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл