ОХУ-ын Кемеров мужийн Междуреченск хотод барилгын даацын хана нурааснаас болж барилга нуржээ. Барилга тавдугаар сарын 31-ний өдөр нурсан бөгөөд 60 айл орох оронгүй болсон байна. Балгаснаас 2 хүний цогцос олдоод байгаа бөгөөд нурангад дарагдсан 3 хүн бие хүнд байгаа аж. Мөн нуранганаас эцэг хүү хоёрыг хайх ажиллагаа явуулж байна.
Тус байрны голын орцны нэгдүгээр давхарт байрладаг дэлгүүр өргөтгөл хийхээр өрөө хоорондын ханаа нурааснаас ийнхүү барилга нурсан байна.
Сэтгэгдэл