Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарахтай холбоотой тодорхойгүй байдлын улмаас Лондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төвийн статусаа Нью-Йоркт алджээ. Энэ тухай санхүүгийн салбарт ажилладаг шилдэг менежерүүдээс авсан санал асуулгын дүн харуулжээ.
Лондонгийн нэр хүндийн түвшнийг 2018 оныхтой харьцуулахад 53 хувиас 19 хувиар буурсан бол санал асуулгад оролцогчдын 56 хувь нь Нью-Йорк хотыг дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Их Британи Европын Холбоог өнгөрсөн оны 3 дугаар сарын 29-нд орхих ёстой байсан хэдий ч тус улсын депутатууд гэрээний нөхцөлийн тухай тохиролцоонд хүрч чадаагүй учир хугацааг нэг бус удаа хойшлуулсан юм. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ асуудалд цэг тавьж, ажил хэргийг урагштай болгож чадсан юм.
Сэтгэгдэл