Францад 9р сарын 4ны байдлаар "Ковид-19"ын халдварын 7157 шинэ тохиолдол илэрчээ. Үүнээс нэг өдрийн өмнө халдварын тохиолдлын тоо 7017-гоор нэмэгдсэн юм.
Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо дөрөв дэх удаагаа 7000 давж буй нь энэ юм. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт 7319 тохиолдол шинээр илэрсэн нь гуравдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээс /7578/ хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Мөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо сүүлийн таван өдөр дараалан өсөж, 464-т хүрчээ. Францад пүрэв гаргийн байдлаар 300181 хүн халдвар авч, 30706 хүн нас барсан гэж тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
ПАРИС. /Reuters/.
Сэтгэгдэл