Э.Бат-Үүл: Иргэний ухамсар нэмэгджээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 45 дугаар сургууль дээр очиж, саналаа өглөө.

Тэрбээр сонгуулийн санал хураалтын талаар "Сонгууль явагдсан цагаас эхлэн энэ тойрогт саналаа өгч байна.

Сая авсан мэдээгээр ирц  20 хувь гарсан мэдээ байна. Иргэд, сонгогчид их идэхвтэй байна. Энэ удаагийн сонгуулийн өмнөх үйл явцыг  ажиглаж байхад иргэд улс орны хувь заяаг шийдэх сонголтод заавал оролцоно гэсэн бодолтой байгаа нь харагдаж байсан.

Иргэний ухамсар нэмэгдсэн гэж ойлгож байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.