УУРХАЙЧИН ӨӨРИЙГӨӨ ШАТААХАД ХҮРГЭЖ БАЙСАН TTJVCO -ИЙН ХЯТАД ЭЗЭД МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТУРХИРААД ЭХЭЛЛЭЭ


УУРХАЙЧИН ӨӨРИЙГӨӨ ШАТААХАД ХҮРГЭЖ БАЙСАН TTJVCO -ИЙН ХЯТАД ЭЗЭД МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТУРХИРААД ЭХЭЛЛЭЭ

 

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ 2015 оны арваннэдүгээр сард Тавантолгойн баялгийг Хятадын TTJVCO компанийн мэдэлд өглөө хэмээн өөрийгөө шатааж байлаа. Гэсэн ч Хятадын хөрөнгө оруулалттай "TTJVCO” компани "Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019-2020 оны хооронд хийсэн "Уулын цулын олборлолт”-ын гэрээний үнийн зөрүүнээс 458 тэрбум төгрөг авчээ.Хэрэв уг гэрээг сунгах аваас 2024 он гэхэд "Эрдэнэс таван толгой” компани 670 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан байна. Иймд   "ЭТТ Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн уурхайчид гэрээг дахин сунгаж болохгүй, үндэсний оператор компани уурхайн ажлаа өөрсдөө хийж ашигаа эх орондоо авч үлдэх ёстой , эс бөгөөс хатуу тэмцэл хийхээ мэдэгдээд буй.

Тэгвэл өнөөдөр /2021 оны 3-рсарын 10 / Хятадын TTJVCO компани Монгол ажилчидаа турхиран хэвлэлийн бага хурал хийлгээд байна.

Тэд ажлын байраа хадгалж авч үлдэх ёстой, гадаадын хөрөнгө оруулалттай олон компани бий. Бидний ажилчдын байр , хоол хангамж таалагддаг. Гэтэл "Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэгвэл уурхайчдын өмгөөлөн мэдэгдэл хийж буй Тавантолгойд эзэн суусан Хятадын ТТJVCO- гэж юу бэ? Тэд Монголын эрх ашгийг хэрхэн хохироож байна вэ?

-TTJVCO компани Тавантолгойн ордоос нэг тэрбум ам.доллар хийжээ-  

Тавантолгойн баялаг монголчуудын өмч нэртэй боловч тус ордын тал нь Хятадын мэдэлд очоод арваад жилийн нүүр үзэж байна. Хятадын TTJVCO буюу "Ти Ти Жи Ви Си Өү” компани Тавантолгойн ордоос ойрын хэдэн жил гарахгүй. Хэрэв гаргавал Тавантолгойн ордод нүүрсний олборлолт буурч, Монголын эдийн засаг муугаар нөлөөлнө хэмээн сүрдүүлж буй.

Тавантолгойн ордын хууль ёсны эзэмшигч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Зүүн цанхид олон жилийн турш үйл ажиллагаа явуулж, монгол нүүрсээр тэрбум ам.долларын ашиг хийсэн TTJVCO-г өнгөрсөн баасан гарагт гаргах шийдвэр гаргасан. Учир нь тус компанийн зүгээс урьдын адил  зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр ажил гүйцэтгэх санал ирүүлжээ. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Хамтын ажиллагааны гэрээгээ өнгөрсөн сарын 28-наар тасалбар болгон дуусгахаа мэдэгдсэн байна.

TTJVCО компани 2018 онд нэг метр.куб уулын ажлын зардлыг 4.37 ам.доллараар гүйцэтгэсэн. Энэ нь НӨАТ-гүй төлбөр бөгөөд НӨАТ оруулбал 4.8 ам.доллар болдог. Харин Баруун цанхид үйл ажиллагаа явуулж буй монгол компаниудын нэгдэл  нэг метр.куб уулын ажлыг 6475 төгрөгөөр гүйцэтгэж байжээ. Нэг уурхайн хоёр хэсэгт ийм харьцангуй байдлаар буюу Хятадын TTJVCО хэт өндөр үнээр ажил гүйцэтгэж ирсэн байдаг.

Жишиг үнэ нь гэрээний хугацааг дуусгах хүртэл энэ байдлаар явсан аж.  Өөрөөр хэлбэл, TTJVCО компани хугацаа нь дууссан гэрээгээр далимдуулан олон жилийн турш монгол компаниудаас гурав дахин их үнээр ажил гүйцэтгэж ирсэн байгаа юм. Энэ өртөг нь нийтдээ тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг эх сурвалжууд мэдээлж эхэлсэн олны анхаарлыг татаад байна.

Мөн үүнээс монголчууд хэдий хэмжээний ашиг олох боломжтой байсан нь ч харагдана.  Улмаар Монгол Улсын 2.6 сая иргэний мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломжтой байжээ. Тэгвэл одоо Тавантолгойгоос тэрбум ам.доллар хийсэн TTJVCO компанийг бүр мөсөн гаргаж, Монголчууд өөрсдөө ажлаа хийх цаг ирсэн. Эдийн засгийн хувьд монгол компаниуд ийм чадавхтай болсон гэдгийг "Эрдэнэс-Тавантолгой” компани жилдээ тэрбум ам.долларын борлуулалт хийж эхэлснээс харж болно. Баруун цанхид хямд бөгөөд амжилттай ажиллаж буй монгол компаниудын түншлэл ч TTJVCО-гийн оронд орох боломжтой гэдгээ олон жилийн турш илэрхийлж буй.

"Эрдэнэс таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч "TTJVCO” компанитай хийсэн ажлын гэрээ өнгөрөгч гуравдугаар сарын нэгнээс  дуусгавар болсон.

Хятадын хөрөнгө оруулалттай "TTJVCO” компани "Эрдэнэс таван толгой” ХК-тай 2019-2020 оны хооронд хийсэн "Уулын цулын олборлолт”-ын гэрээний үнийн зөрүүнээс 458 тэрбум төгрөг авчээ.Хэрэв уг гэрээг сунгах аваас 2024 он гэхэд "Эрдэнэс таван толгой” компани 670 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан байна.

Анх Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж байсан Австралийн "Макмахон” компани хоёр жил гаруй "Эрдэнэс-Тавантолгой”-той маргаантай байсны эцэст Монгол дахь төлөөлөл болох TTJVCO-г хятадуудад худалдаад гарсан байдаг. Ийнхүү олон жилийн турш хятадуудаас харамлаж ирсэн Тавантолгойн ордыг австраличууд хятадуудад хялбархан өгчихсөн. Түүнээс хойш Тавантолгойн Зүүн цанхийн менежмэнт үндсэндээ Хятадуудын мэдэлд орсон гэж ойлгож болно.

Гэвч TTJVCO-гийн хамтран ажиллах гэрээг удаа дараа сунгаж ирсэн нь олны нийтийн шүүмжлэлийг дагуулж, эсэргүүлцэлтэй тулгарсаар байгаа. Тухайлбал,

"Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ 2015 оны арваннэдүгээр сард Тавантолгойн баялгийг Хятадын TTJVCO компанийн мэдэлд өглөө хэмээн өөрийгөө шатааж байлаа.

Тухайн үед "Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудыг огцруулснаар хэрэг явдлыг дарсан. Гэтэл өнөөг хүртэл TTJVCO компани ажилласан гэхээр сонирхол татна. Үүний дараа С.Эрдэнэ "TTJVCO компани Тавантолгойгоос олборлосон нүүрснийхээ 65 хувиар зардлаа нөхдөг. Үүнийг Монгол компани илүү хямдаар хийж чадна. Уурхайчдын ярьж байгаа Тавантолгойн ордод Хятадын компаниуд 100 хувь хяналтаа тогтоосон гэдэг үнэний ортой” хэмээж байсан юм.

Тэгвэл өнөөдөр TTJVCO компанийн зүгээс "Эрдэнэс-Тавантолгой”-г 2015 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээнд тусгасны дагуу гэрээгээ энэ онд автоматаар сунгах ёстой хэмээн буруутгаж байгаа аж. Ийм нэг талыг хэт баримталсан гэрээний дагуу одоо TTJVCO компани олон улсын шүүхэд хандана хэмээн сүрдүүлэг бүхий мэдээлэл цацаж эхэлсэн. Мөн 2015 оны гэрээний заалтад 2019 онд завсар орсон байдаг. Учир нь 2015 онд байгуулсан гэрээ дөрвөн жилийн хугацаатай буюу 2019 онд дуусах байсан. Гэвч TTJVCO компанийн зүгээс гэрээний хэрэгжилт тохирсон хувьдаа хүрээгүй гэдэг шалтгаанаар энэ оныг хүртэл хоёр жилээр сунгасан байдаг аж. Тэгвэл нүүрсний үнэ өртөг сайн байсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд TTJVCO компанийн гэрээний гүйцэтгэл хангагдсан гэж үзэж болох юм байна.

Ийнхүү Хамтын ажиллагааны гэрээгээр халхлан их хэмжээний ашиг хийсэн TTJVCO компани өнгөрсөн хугацаанд монгол ажилч­дыг учир шалтгаангүй хоморголон халсан, төрийн өмчит  "Эрдэнэс-Тавантолгой” компаниас олон арван тэрбумын тоног төхөөрөмж хууль бусаар шилжүүлж авсан зэрэг асуудал аль гэрээнд засвар оруулсан 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдаж байжээ.

Тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс  Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад хаягласан албан бичигт "Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлогчоор ажиллаж байгаа Ти Ти Жи Ви Си Өү компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хоёрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй. Харин  гэрээний улмаас "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй” гэсэн чиглэл өгсөн байдаг аж. Төрийн өндөрлөгүүдийн өгсөн энэ чиглэл өнөөг хүртэл хэрэгжээгүй бөгөөд Хятадын төлөөлөл TTJVCO компани Тавантолгой дахь барьцаа улам бүр лавшруулахаар зэхэж байна.

Н.Болортуяа 

http://daam.mn/10093?fbclid=IwAR3NqcPL0NchP_5aoPR0wURpg_szbnwweNx9EqeTJcPn-1UeFKeV6j1h8BI

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.