![ЭХЭМҮТ олон улсын](https://www.montsame.mn/files/5f251ae465a3c.jpeg)
Ховд аймгийн эмнэлэгт халдвар авсан хүүхдүүд хөнжилгүй, тохь тухгүй орчинд хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Манай улсад хэчнээн хүүхэд халдвар авсан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариулав.
Тэрбээр, Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын тавны нэг буюу 5408 хүүхэд ковидын халдвар авсан. Хөдөө орон нутагт ор болон эмнэлгийн бэлэн байдлын хүрэлцээ хангамж тааруу байсан тал бий.
Улсын хэмжээнд халдвар авсан хүүхдүүдийн дийлэнхэд нь эмнэлзүйн шинж тэмдэг багатай явагдаж байна. Хүндэрсэн хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүлээн авч эмчилж байна.
Сонсголонд байрлалтай Хүүхдийн сэргээн засах төвийн 180 орыг халдвар авсан хүүхдүүдийг хүлээн авахад зориулан бэлдэж, хүүхдүүдээ аваад эхэллээ гэв.
Сэтгэгдэл