МИАТ компани Африк тив рүү анх удаа нислэг хийлээ


 

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ӨАБНУ-ын Йоханнесбург хот руу захиалгат нислэг үйлдлээ. Оюутолгой компанийн захиалгаар үйлдсэн энэ нислэг очихдоо 24 цаг 2 минут, 

буцахдаа 22 цаг 27 минут үргэлжилж, өнгөрсөн бямба гарагийн /2021.04.24/ 18.44 цагт "Буян-Ухаа” нисэх буудалд амжилттай газарджээ.  Нислэгээр агаарын хөлгийн нисэх бүрэлдэхүүнийг оруулаад нийт 59 зорчигчийг тээвэрлэн ирсэн байна. Энэ нь МИАТ компани таван тивд хүрсэн түүхэн нислэг болсныг тус компаниас онцлон мэдээлэв. Нислэгийн үед УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.