ZEUS ESPORTS баг өнөөдөр оролцсон тэмцээнийхээ шагнал болох 230 ам.долларыг хүнд хэлбэрийн хавдартай хэмээн оношлогдсон Ананд хүүд хандивлалаа.
PUBG Mobile-н дэлхийн аваргын хүрэл медальт ZEUS баг "OPS BATTLE SHOW" тэмцээнд амжилттай оролцон нийт 8 тоглолтын дараа 1 ялалт 112 оноогоор хоёрдугаар байранд шалгарсан юм. Ананд хүү Монголд эмчлэгдэх боломжгүй учраас яаральай БНСУ-ыг зорьж эмчлүүлэх шаардлагатай. Гэвч эмчилгээний зардалд нийт 380 орчим сая төгрөг хэрэгтэй. Өрх толгойлсон залуу ээжит энэ мөнгийг богино хугацаанд цуглуулах боломж хомс. Иймээс Ананд хүүгийн ээж ард түмнээсээ тусламж хүсч, хандивын аян эхлүүлсэн.
Тус аянд хүмүүс сэтгэлээсээ нэгдэж, бусдыгаа уриалан хандив өргөсөөр байна. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн вакцинд хамрагдсан иргэдэд Засгийн газраас өгч буй 50 мянган төгрөгөө хандивлаж буй хүмүүс олон байна.
Сэтгэгдэл