Монголын агаарын тээвэр, иргэний нисэх тойрсон таагүй асуудал олшросон хэвээр. Энэ сөрөг зүйл нь удирдаж байгаа хэсэг бүлэг нөхдөд хамгийн гол учир бий. Тодотгож хэлбэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн. Уг нь Засгийн газрын тэргүүн түүнийг чөлөөлөх үүргийг өгсөн хэдий ч ар томтой болоодоо ч тэр үү одоог хүртэл ИНЕГ-ын удирдах албан тушаалын суудалдаа суусаар..
Өөрийн татдаг тамхиа гадаадаас зөөлгөж онгоцоор авчруулдаг, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр Ланд 200 автомашин худалдан авсан, магистрын сургалтын төлбөрөө өөрийн орлогч Б.Алтанцомоор гаргуулан улсын төсвөөс төлүүлсэн. Өөрийн хамаарал бүхий хүнээ БНСУ-ын зардлаар сургуульд суралцуулах болж үүндээ 56.750 мянган ам.доллар гаргуулсан. 100 сая төгрөгийн нойлын цаас гаднаас захиж, ачуулж авчирсан, шувуу үргээх зориулалттай "Land Criuser 70 pick up" автомашин худалдан авахад 318 сая төгрөг зарцуулсан.
Мөн өөрийн хамаарал бүхий хүнээ ямар ч шалгуургүйгээр ажилд авдаг гээд түүнтэй холбоотой асуудал мундахгүй. Хамгийн сүүлд гэхэд Л.Бямбасүрэнгийн дүү өрөөндөө ажилтнаа голфын цохиураар зодож буй бичлэг цахих хуудсаар хүчтэй явсан.
Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн өөрөө ч мөн адил танхайрч бусдад гар хүрч, эрүүг нь хугалж ноцтой гэмтэл учруулжээ. Тодруулбал, "Жуулчин" нэртэй караокед төрсөн өдрөө тэмдэглэн согтуурч байхдаа, утаат тамхи татахгүй байхыг анхааруулсан ажилтанд гар хүрч, ариун цэврийн өрөөнд оруулан зоджээ. Түүнтэй хамт ИНЕГ-ын бүтцийн нислэгийн аюулгүй байдлын дарга Ё.Эрдэнэбат, Дотоод аудитын газрын дарга Н.Мөнхсүрэн, хуулийн газрын дарга П.Ариунболд нар байсан байна.
Сэтгэгдэл