Хон Хэрээд Б.Энхбат “Босоо хөх монгол” бүлгэмийг Хятадынх гэв


 

Хон Хэрээд Б.Энхбат “Босоо хөх монгол” бүлгэмийг Хятадынх гэв

 

Үндсэрхэг үзэлтэн Хонхэрээд Б.Энхбат шоронгоос гарч, Хөх Монгол”-оо зангидаж эхэллээ. Түүнийг эзгүй хойгуур тус бүлгэмийн залуус Даяар Монгол, Хөх Монгол, Цагаан хас, Босоо хөх Монгол зэрэг бүлгэмд тарсан тул нэгтгэж байгаагаа хэвлэлд ярьсан байдаг.

Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа "Хөх Монгол” бүлгэм бий. Хужаа нар түүнтэй өрсөлдөх гэж "Босоо хөх монгол” гэгчийг гаргаж ирсэн. Босоо гэдэг үг нь удахгүй сүйрэх гэсэн утгатай үг” хэмээн бичжээ.

Түүний хувьд 2017 оны аравдугаар сарын 5-нд хугацаанаасаа өмнө тэнсэн сулласан. Зан байдлаараа засарч хүмүүжсэн, ял эдэлж байх хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй, хохирол барагдуулсан, ялынхаа тодорхой хувийг эдэлж магадлангаар суллагдах нөхцөл шаардлагаа хангасан тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх чөлөөтэй болсон гэдэг.
Хонхэрээд Б.Энхбат нь 2007 онд өөрийн охин Э.Гоомаралынхаа найз залуу Г.Чинбатыг буудаж хөнөөсөн. Энэ хэргээрээ 2008 оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор цаазын ял шийтгүүлсэн байдаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний цаазын ялыг 25 жилийн ял болгон өөрчилж, таван жилийг нь Тахир соёотын гянданд, 20 жилийг нь Мааньтын чангад эдлүүлэхээр тогтсон юм.

Б.Энхбат нь ял эдлэхээсээ өмнө "Хөх Монгол” хэмээх үндсэрхэг үзэлтэй, тулааны спортоор хичээллэдэг залуусаас бүрдсэн төрийн бус байгууллагыг байгуулсан. Улмаар үүндээ олон залууг нэгтгэж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын байгууллагуудад шалгалт хийдэг, ялангуяа Хятадын хөрөнгө оруулалттай, хятад эзэд, ажилтантай байгууллагуудыг ээрч байсан. Хятадуудыг зодсон, гэмтээсэн асуудалд тус холбооны залуучууд нэр холбогдож байв. Б.Энхбатыг шоронд байх хугацаанд нь өөрийнх нь шавь гэгддэг Д.Гансүрэн, Б.Галсансүх нар эргэж тойрч байсан гэдэг.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.