"School police" хэрэгжсэнээр сургууль орчмын автомашины осол буурсан


Эцэг эхийн оролцоо нэмэгдсэнээр сургуулийн орчин дахь гэмт хэрэг 15 хувиар буурчээ 
Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
 
Түүнчлэн маргаашнаас хичээлийн шинэ жил эхэлж, хөл хөдөлгөөн нэмэгдэх тул жолооч, зорчигч нарыг замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Тээврийн цагдаагийн алба  "Гарцаар гарч байгаа хүүхдүүд автомашинд мөргүүлж, гэмтэж бэртэх тохиолдол элбэг гардаг. Тиймээс "Гэрэлт ирээдүйнхээ төлөө гэрлээ асаацгаая" уриалгыг цагдаагийн байгууллагаас гаргаж байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэхээр эцэг, эхчүүд эргүүлд гарах шаардлагатай. School police хэрэгжснээр гарцаар гарах үедээ хүүхэд автомашины осолд өртөх тохиолдол 30-40 хувь буурсан. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчимд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явах шаардлага тулгарч байна" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.