Боксчин Э.Цэндбаатарын бусдад зодуулсан асуудал нэлээн шуугиан тариад байна. Тодруулбал, уг зодооноос үүдэж, Монголын боксын холбоо хуралдан Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасах шийдвэр гаргасан.
Тэрбээр "Холбооны шийдвэрээр намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг маань хассан. Гэхдээ боксоор үргэлжлүүлэн хичээллэх эрхийг маань хасаагүй, би боксдоо хайртай. Үе үеийн боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсч байна. Тамирчин хүний хувьд зөрчил гаргасан маань миний буруу. Би тэдний оронд байсан бол сахилга батын хариуцлага тооцох, цаашлаад ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг ч мөн гаргах байсан. Тиймээс холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна" хэмээн өнөөдөр мэдэгдсэн ч дөнгөж сая "10 дугаар сард болон Дэлхийн аваргад орох хүсэл байна. Надад нэг боломж олгооч" хэмээлээ.
Сэтгэгдэл