Э.Цэндбаатар: Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна


Э.Цэндбаатар: Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна

 

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. Тэрээр Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн бурууг ухамсарлан гаргасан үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Э.Цэндбаатар "Та бүхэн минь зөвөөр ойлгоорой сахилга бат алдсан нь миний буруу. Монголын боксын холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Монголын боксын холбооны шийдвэрт би ерөөсөө харамсахгүй. Би боксын спортод хайртай. Боксчид болон Монголын боксын холбооноос уучлал хүсэж байна. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч сонгогдоод дараа нь холбооны ерөнхийлөгч биднийг хоолонд оруулсан. Тэр үед ямар ч төрлийн алкохолны зүйл байгаагүй.

Харин би дээд үеийн таван ах нартайгаа нийлж өөр газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэснээр асуудал үүссэн. Намайг зодсон хоёр ахад гомдол санал байхгүй. Тэр өдрийн маргааш нь би Цагдаагийн байгууллагад гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Энэ бүх зүйл архинаас л болсон. Би үүнд маш их гэмшиж байна" гэв. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.