Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Сэврэй-Уул” гэдэг газар арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 00:46 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг иргэдээс тодруулахад, “Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдэж, байр орон сууцны хана хөдөлсөн бөгөөд хохирол учраагүй” хэмээн мэдээлжээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл