МАН оффшортнуудаа хэзээ цэвэрлэх вэ



sandui

Өнгөрсөн сонгуулиар ард түмэн Ардчилсан намын оффшортонгуудад "үгүй” гэж хэлж, ахиулан идэх боломж олгоогүй. Энэ чигээрээ оффшорт нэр холбогдсон хүмүүсийг төрөөс хол байлгаж, татвараас зугтаалгасан нууц хөрөнгөнийнх нь эх үүсвэрийг шалгаж тогтоох хэрэгтэй. Тэгвэл эрх баригч МАН өөрийн оффшор данстай нөхдүүддээ ямар хариуцлага тооцохыг ард түмэн харж байна.

Энэ удаагийн сонгуулиар МАН-аас нэлээд хэдэн оффшор данстай нөхдүүд их хурал болон бусад албан тушаалуудад сонгоод байна. Өөрийнхөө нэр дээр оффшор данстай болон ах дүү, хамаатан саднынхаа нэр дээр оффшор данстай гээд нэлээд хэдэн нөхдүүд МАН-д бий. Тэдгээрээс "газрын наймаанд гаршсан” гэх НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн талаар иргэд олон нийт ихээхэн бухимдалтай байдаг.

Түүний хувьд 60 тэрбумын гэх албан тушаалын наймааны хэрэгт нэр холбогдож, түүнийгээ ч хүлээн зөвшөөрч ам алдчихаад байгаа нь асуудлыг улам бүр хурцатгаад буй. Харин Олон улсын сэтгүүлчдийн задалсан Монгол Улсын оффшор данстангуудын дотор нэр нь дурдагдсан Ц.Сэргэлэнг Ц.Сандуйгийн дүү гэдгийг тогтоожээ.

Тэгэхээр Цэндсүрэнгийн Сандуйг дүү Цэндсүрэнгийн Сэргэлэнгийнхээ нэр дээрх оффшорт нууц хөрөнгөө нуув уу, ямар эх үүсвэрээр олдсон хөрөнгө болохыг нь шалгадаг байгууллага нь шалгах ёстой. Тэгэж байж гэмээнэ албан тушаалыг мөнгөөр наймаалцдаггүй гэдэгт олон нийт итгэнэ. Нөгөө талаас энэ мэт оффшор данстангуудыг төрөөс хол байлгаж, Монгол төрийг муу нэртнүүдээс цэвэрлэх үүрэг МАН-д оногдоод байгааг дахин нэг сануулья.

Нинж


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.