Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэн батлав


 

Аймгийн ИТХ-ын ээлжит зургаадугаар хуралдаан 11 дүгээр сарын 30-ны 10.00 цагт эхэлж, нийт 39 төлөөлөгч ирэхээс 36 ирж, 92 хувийн ирцтэй хуралдлаа. Зургаадугаар хуралдаанаар аймгийн орон нутгийн 2018 оны төсөвт зохицуулалт хийж, өөрчлөн батлах тухай асуудал,аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай,аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийгхагас өдрийн туршхэлэлцэн баталлаа.Төсвийн төсөл дээр өөрчлөгдсөн заалт нь төсвийн төслийн хөрөнгө оруулалт хөтөлбөр арга хэмжээний зардал гэсэн хавсралтын 11-д байгаа 100.0 сая төгрөгийн зардлыг 3-т заасан зардал руу нэмж /орон нутгийн хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтын зураг төсөл хийх, тоног төхөөрөмж гэсэн зардал 80.0 сая/ нийт 180.0 сая болгон, бусад зардлыг төслөөр нь баталсан юм.
 
Үдээс хойш 15.00 цагаас үргэлжилсэн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэн баталж,аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн хангалттай гэж дүгнэв. Зургаадугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах саналыг уламжлах тухай, орон нутгийн өмчийн газрын 2017, 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 онд хувьчлах, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт батлах тухай, цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыгтогтоох тухай асуудлуудыг хэлэлцэн баталж, хуралдаан орой 23.25 цагт өндөрлөв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.