БГД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн ТӨСВИЙН МӨНГӨ ЗАВШЖЭЭ


БГД-ийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн ТӨСВИЙН МӨНГӨ ЗАВШЖЭЭ

 

Баянгол дүүргийн улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд төрөөс олгож буй хувьсах зардлын санхүүжилтийг авахын тулд хуурамч бичиг, баримт бүрдүүлэн, мөнгө угааж байж болзошгүй хэргүүд гарчээ. 

Тодруулбал, уг хэрэгт Баянгол дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгийн гэрт,  улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан  П.Уртнасангийн ажлын өрөөнд, Монголын хүүхэд хөгжлийн ордон цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаярын гэр болон ажлын өрөөнд цагдаагийн байгууллагаас нэгжлэг хийж, шаардлагатай баримтуудыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулахад дараах нөхцөл байдлууд тогтоогджээ. Үүнд;
1. Баянгол дүүргийн улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан П.Уртнасан нь 2021 оны төсвөөс 88.9 сая төгрөгийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн завшсан, 
2. "Монголын хүүхэд хөгжлийн ордон" цэцэрлэгийн захирал Ж.Хишигбаяр нь төрөөс олгож буй хувьсах зардлын санхүүжилтээс 30 гаруй сая төгрөгийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн завшиж мөнгө угаасан үйлдлүүд  тус тус тогтоогджээ. 

https://www.arslan.mn/social/news/637472.shtml?fbclid=IwAR02Kwus_sBt7d8QGoD384fPp0Z6PDQSIG_G0J7nbFKviEEMEdi-NS_b1SA

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.