Өнгөрсөн өдөр буюу энэ сарын 18-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 287 дуудлага хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаантын гарам дээр Х жолоочтой Мустанг маркийн мотоцикль онхолдож зорчигч 4 настай Г нарын 2 хүүхэд гэмтжээ. Мөн СБД-ийн нутаг Засгийн гаүрын ордны хойд замд 2-р байрны замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.
Г.Тэгшсүрэн
Сэтгэгдэл