Өнгөрсөн сарын 30,31 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 412 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, 2 хүний амь нас хохирч 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлжээ.
Тухайн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохирсоон байна.
Харин хөдөө орон нутагт:
1. Төв аймгийн Борнуур сумаас хойшоо Тайстын хөтөл гэх асфальтан замд Р жолоочтой T.Camru маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р-ин амь нас хохирчээ.
2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун тийш асфальтан замд T.Vitz маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 04 настай ээмэгтэй Н-ийн амь нас хохирсон байна.
http://www.shuud.mn/content/read/471776.htm
Сэтгэгдэл