3D принтер ашиглан гаргүй охинд хиймэл гар хийж өгжээ


Таван настай Кэйтилин Винсик төрөлхийн зүүн гар нь мухар төрсөн байна. Охины нэр жил гаруй хиймэл эрхтэн суулгах хүмүүсийн жагсаалтад байсны эцэст Техасийн номын сангийнхан түүнд 3D принтер ашиглан хиймэл гар хийж өгсөн байна.

 

Охин нь орой бүр ээжээсээ нэг л асуулт асуудаг байсан нь "Миний гар хэзээ энэ гар шигээ болох вэ?”  Эмч хэзээ засаж өгөх бол? гэдэг асуулт байв.

 

Кэйтилинд хиймэл гар хийж өгсөн баг хамт олон

 

Кэйтилин дүүдээ одоо миний гарнаас атгаж болно гэж хэлсэн байна.

 

Охин хиймэл гартай болсоноор дугуй унах, усанд сэлэх, тоглоход өмнөхөөсөө илүү хялбар болсон байна.

 

М.Хангай


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.