/2022.03.03/ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар алслагдсан хороодын сургуулийн удирдлагуудтай "Covid-19” халдварын үед танхимаар хичээллэж эхэлсэн нөхцөл байдал, сургуулийн тохижилт, үргэлжилж буй засвар үйлчилгээ бусад асуудлаар санал, солилцов.
Сургуулийн захирал, багш нарын зүгээс сургалтын бодлого, үйл ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой санал хэлж, Засаг дарга Ж.Алдаржавхлан сургуулийн гал тогоонд шаардлагатай тоног төхөөрөмж, компьютер зэргийг гардуулан өгч, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан ажиллахыг хүслээ.
Сэтгэгдэл