Хиймэл үс зүүдэг одууд


Оддын хувьд хүмүүст тоогдохгүй болно гэдэг үхсэнтэй адил тул байнга хүмүүсийн анхаарлыг татаж байхын тулд имиж, стилиэ тогтмол сольж, өөрчилж байдаг. Үүнд үс засалт чухал үүрэг гүйцэтгэдэг тул хиймэл үс байх ёстой зүйлийн нэг. Гэхдээ зарим од нь аргагүйн эрхэнд буюу өөрийн үс нь амарсайхандаа жаргасан гэдэг шалтгаанаар хиймэл үс зүүхээс өөр аргагүй байдалд ордог.

Кира Найтли

Холливудын супер од Кира Найтли үс нь бараг юу ч үгүй унаж дууссан тул тогтмол хиймэл үс зүүдэг тухайгаа хэлж бөөн дуулиан тарьсан. Нэгэн ярилцлагын үеэр тэрээр "Би янз бүрийн дүрд тоглохдоо үсээ зүсэн зүйлийн өнгөөр буддаг байсан. Үүнээс болоод миний үс үйрч унадаг болсон. Иймд би сүүлийн таван жилийн турш хиймэл үс тогтмол зүүж байгаа. Энэ бол миний үсэнд тохиолдож байсан хамгийн сайхан зүйл” гэжээ. 

Наоми Кэмпбелл

Загварын ертөнцийн муухай аашт хатан хаан гэгддэг Наоми Кэмпбэлл олон жилийн турш хиймэл үс зүүсэн гэдгийг бүгд мэднэ. Мэргэжлийн ийм болсон гэнэ. Загвар үзүүлэхэд ганц хоёр цагийн хооронд үсээ хэдэн янзаар засч өөрчилдөг, буддаг тэр болгонд химийн хүчтэй будаг, индүүддэг байснаас үс нь унаад дуусчээ. 

Кайли Дженнер

Кайли Женжер төрөлхийн гоё үстэай, түүнийгээ их арчилдаг, хайрладаг. Тийм болохоор ямар нэг шаардлагаар үснийхээ хэвийг, өнгийг өөрчлөх хэрэг гарвал тухайн шаардлагын дагуу өөрчилж зассан хиймэл үс зүүдэг.

Рианна

Рианаа сардаа үс арчилгаа гэж хэдэн зуун мянган доллар зарцуулдаг. Тэрээр нэг өдөр урт үстэй, маргааш нь богино үстэй, нөгөөд нь буржгар үстэй гарч ирж олныг гайхуулдаг. Мэдээж тэр болгонд хиймэл үс зүүдэг. Харин хэдэн зуун мянган доллар зарцуулан арчилж, засдаг ориг үсээ маш ихээр хайрладаг.

Рита Ора

Өөрийн стилистүүдийн янз бүрийн загварыг тохирсон байдлаар үсээ засуулахын тулд хиймэл үс тогтмол зүүдэг өөр нэг од нь Рита. Хиймэл үсийг яавал яаж будаж, буржилгаж, тэнийлгэж болно харин ориг үсээ ингэж тамлах хэрэггүй.

Леди Гага

Хиймэл үсний өөр нэг улаан фэн бол Леди Гага. Ямагт олныг алмайруулж, цочирдуулах дуртай тэрээр ухаан санаанд багтамгүй хачин өнгөтэй хиймэл үс зүүдэг бөгөөд ийм хиймэл үс өөрийнх нь имижийн нэг хэсэг болж хувирсан. Леди Гагагийн ориг үс ямар өнгөтэй, ямар засалттай байдгийг мэддэг хүн ч байхгүй гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Зендая

Сүүлийн үед ихэд нэрд гарч яваа энэ залуу дуучин амжилтаа батагахын тулд өдөр болгон олны анхаарлыг татаж, тэднийг цочирдуулж, алмайруулах амаргүй ажилтай яваа. Үүнд нь үс засалт, үсний өнгө маш чухал үүрэгтэй нь мэдээж. Гэлээ гээд өдөр болгон үсээ зовоогоод байлгүй хиймэл үс зүүх нь хамгийн зөв гэж Зендая шийдсэн гэнэ.

Бейонсе

Бейонсе нь зөвхөн "Lace Wigs” хиймэл үс зүүдэг. Чухал арга хэмжээнд оролцох болгондоо энэ үсээ зүүнэ. Төрөлхийн буржгар тул үсээ шулуутгах хими энэ тэр хийж өөрийгөө хордуулалгүйгээр алдартай брэндийн хиймэл үс зүүх нь нэрэнд ч сэвгүй, эрүүл мэндэд ч тустай.

PHOTONEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.