Тэрбээр үнэхээр ажилчдаасаа хүлцэл өчих бол байгууллагынхаа дотоод групп, сүлжээнд уг мэдэгдлээ оруулах байлаа. Бүр "соёлтой” бол ажилтан бүрийнхээ албан и-мейл рүү уг захидлаа илгээх байлаа. Мөн цалингаа хоцроосноо үнэхээр удирдлагын алдаа хэмээн үзэж байгаа бол энэ үйлдэл нь хуулиар зохицуулагдах үйлдэл ч мөн юм.
Гэтэл эсрэгээрээ нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүрээс уучлал гуйж буй мэтээр буюу, эсвээс нийгмийн сүлжээ хэрэглэгч хүн бүр Цемент шохой ТӨХК-ийн ажилчид мэтээр ийнхүү уучлал хүсэж, утгаар нь попров.
Попчид илүү танигдаж, попчид албан тушаалд томилогдож, попчид давуу эрх эдэлдэг жишиг бий болоод байгааг "мэдрэмжтэй” улстөр горилогсод ийнхүү үл андан, боломж бүрийг чинээнд нь тултал ашиглаж буйн бэлхэн жишээ энэ мэтээр хөвөрнө.
https://tsahiur.mn/n/s/13589
Сэтгэгдэл