ОХУ-ын Амур мужийн Зея хотын поликлиникийн эмч Тамара Голубцовад цалинг задгай мөнгөөр өгчээ. Эмнэлгийн зүгээс ажилтнуудаа цалингаа банкны картаар авахыг шахсан Тамара карт хэрэглэхээс татгалзсан ажээ.
Эмчийн есдүгээр сарын цалингийн 21 мянган рублийг нь цаасан дэвсгэртээр, үлдсэн 36 мянгыг задгай мөнгөөр өгчээ. Задгай мөнгийг банкны 15 болон 20 кг-ийн уутанд хийн өгч, эмч цалингаа гэртээ аваачихын тулд түргэн тусламжийн машины жолоочийг гуйн хүргүүлжээ.
40 гаруй жил ажилласан Тамара эдүгээ 69 настай бөгөөд цалингаа цаасан дэвсгэртээр авч заншсан тул карт хэрэглэхээс татгалзсан аж.
Мужийн Эрүүл мэндийн яамны дэд сайд Евгений Жарников эмчээс утсаар ярьж уучлал гуйсан хэмээн РИА Новости мэдээллээ.
"Манай хотод бэлэн мөнгөний хоёрхон машин байдаг. Энэ хоёр машин үргэлж урт дараалалтай байдаг. Би 44 жил нэг л касснаас цалингаа авч байна. Мөн эмнэлгийн санхүүгийн ажилтнуудад Тамарагийн цалинг өмнө өгч байсан хэлбэрээр үргэлжлүүлэн олгоно гэдгээ мэдэгджээ.
Тамарагаас гадна тав зургаан хүн банкны картгүй бөгөөд тэд Тамарагийн ижил байдлаар цалингаа авчээ. "Тэд бүгд дуугараагүй. Зарим нь банкны картгүйдээ ичиж байх шиг байна. Харин би тэгж бодохгүй байна” хэмээн Тамара сэтгүүлчид ярьжээ.
Сэтгэгдэл