Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургаадугаар сарын 1-нээс өмнө тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон. Энэ дагуу өнөөдөр зургаан сангийн мэдээллийг www.shilen.gov.mn хуудсанд байршуулахаа ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлжээ.
Үүнд:
1.БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
2.БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
3.ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
4.Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
5.ГХЯ: Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан-2009 оноос хойшхи ДАТА
6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэрэг багтаж буй аж.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу тусгай сангуудын мэдээллийг ил тод болгож байгаа асуудлаар ЦХХХЯ-аас 10.00 цагт мэдээлэл хийх юм.
Сэтгэгдэл