Байшин шатсаны улмаас 64 настай иргэн 17 настай ач охинтойгоо амиа алджээ


Байшин шатсаны улмаас 64 настай иргэн 17 настай ач охинтойгоо амиа алджээ

 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн Номгон гэх газарт байшин шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 30-ны өдрийн 00:16 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй хоёр давхар байшин шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт малчин 64 настай Э болон түүний ач охин 17 настай, эмэгтэй Б нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.