Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны "Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З /40 настай, эрэгтэй/ бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн У /70 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Сэтгэгдэл