АНУ: Украинд дахин зэвсэг техник нийлүүлнэ


 

АНУ-ын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар энэ сарын 19-ний өдөр, Украинд 1 тэрбум 300 сая ам.долларын үнэ бүхий цэргийн техник, тэр дундаа "Цус сорогч" нэртэй нисгэгчгүй онгоцны эсрэг системийг нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ нэр нь АНУ болон барууны орнууд украинчуудын цусыг сорж байгааг илэрхийлж байна гэж зарим интернет хэрэглэгчид үзэж байна.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас гаргасан жагсаалтад дурдсанаар, энэ удаа Украинд нийлүүлж буй зэвсэг, техникт 4 багц "Үндэсний дэвшилтэт, газар-агаар ангиллын пуужингийн систем" болон сум, 152 мм-ийн калибрын их буу, мина устгах төхөөрөмж, "TOW" пуужин зэрэг тактикын зэвсгүүд багтжээ.

Мөн дээр дурдсанчлан 4 багц "Цус сорогч" хэмээх нэртэй, нисгэгчгүй онгоцны эсрэг систем багтсан байгаа юм.

"Өнөөдрийн Орос” цахим хуудсанд мэдээлснээр, "Цус сорогч" нисгэгчгүй онгоцны эсрэг систем нь АНУ-ын батлан хамгаалах яамны гэрээгээр гүйцэтгэж буй L3 Harris компанийн сүүлийн үеийн бүтээл бөгөөд бүхэл бүтэн систем нь модульчлагдсан загвартай, тээврийн хэрэгсэлд суурилуулах, эсвэл барилга байгууламжид бэхлэх боломжтой бөгөөд ганц хүн ажиллуулж, агаар, газрын байд ажиллах боломжтой. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ үүнийг Украинд нийлүүлнэ гэдгээ анх мэдэгдсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард L3Harris компани ч АНУ-ын Батлан хамгаалах яамнаас дөрвөн системийг үйлдвэрлэх 40 сая ам.долларын захиалга авч, оны эцэс гэхэд дахин өөр 10 системийг нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: cri.cn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.