Оросын нийслэлийн нэгэн том компаний менежер Александр гэх залуу Азийг ихээхэн сонирхдог байжээ. Тайланд, Сингапур, Вьетнам нь түүний очиж үзэхийг хүсдэг орон нь байсан аж. Өнгөрсөн намраас 35 настай залуу эрийн биеийн байдал тодорхой шалтгаангүйгээр мууджээ. Турж эцэн бас амархан ядардаг болсон тул ДОХ-ийн шинжилгээ өгтөл халдвар авсан нь батлагджээ. Энэ шинжилгээний хариу түүний бүхий л амьдралыг орвонгоор нь өөрчилж бусдын хэзээ ч хийхгүй гэсэн үйлдлийг хийхэд хүргэжээ. Эдгэрэшгүй өвчтэй болсоноо мэдсэн залуу санхүүд тушаах ёстой албаныхаа сая рублийг аваад шууд л Тайланд нисжээ. Тэндээсээ Сингапур, Хонгконгг, Вьетнам гээд мөрөөдөл болсон орнуудаар аялж бас хажуугаар нь наргисан шиг наргижээ. Нэгэнт шийдсэн тул аялалынхаа зургийг фэйс хуудсандаа оруулж байсан тул цагдаагийнхан түүнийг хаагуур явааг ядах юмгүй тогтоож байсан гэнэ. Хулгайлсан сая рубль нь хоёр сарын аялалд л хүрсэн тул мөнгөө дуусмагц буцан ирэхэд нисэх буудалд цагдаагийнхан хүлээж байжээ. Александр ч оргон зугтах санаагүй байсан агаад хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байгаагаа мэдүүлжээ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл