БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА


Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ сарын 24,25 өдрүүдэд болох "Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганыг угтан "Ногоон хөгжлийн төлөө” сарын аяныг өрнүүлжээ.

 

Аяны хүрээнд олон нийтийн сурталчилгаа, Ногоон оффис, Ногоон хэрэглээ, амьдралын хэв маяг, Ногоон бизнес, Ногоон элч, Ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт орон нутагт зэрэг үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулжээ.Уг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхдээ БОАЖЯам"ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЕ! хэмээн уриалга гаргаж аяны үйл ажиллагааг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлж иргэд, олон нийтийг уриалж байна. Хийж хэрэгжүүлж буй ажлуудаас дурьдвал:

ü Эко сургуулийн сурагчдаар яамны ажлын байрыг цахилгаан дулаан, ус, гадаад орчин, хог хаягдал сэдвүүдээр эко үнэлгээ хийлгэж ажилчдынхаа дунд хэмнэлттэй, зөв хэрэглээ, үр ашгийн судалгаа хийлгэжээ.

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

ü НҮБ-ын ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, АНУ-д Их сургууль төгсөгчдийн холбоо- MASA, Монголын банкны холбоо, МУИС хамтран иргэн бүрийн байгалиа хайрлан хамгаалах сэтгэл, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн "Ногоон Элч” сайн дурын ажлыг эхлүүллээ.

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

ü "Дэм дэмэндээ” хүмүүнлэгийн хайрцгийг ажиллуулж хуучин хувцас эд зүйлс цуглуулан хандивлаж байна.

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА


Ногоон хэрэглээ, амьдралын ногоон хэв маяг арга хэмжээг Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Ариг банктай хамтран зохион байгуулав.

Эко сургуулийн сурагчид, яамны ажилчид хамтран Байгаль орчинд ээлтэй –ISO 14001 олон улсын стандартыг үйлдвэрлэл үйлчилгээндээ нэвтрүүлсэн АПУ ХХК, Ариг банк, Гүнгэрваа ХХК-иудтай танилцах аялал хийж нөөцийн хэмнэлттэй, хог хаягдал багатай, цэвэр технологийг нь судлан олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг хийж байна.

Үүнд:

-АПУ ХХК хог хаягдлаа 4 ангилан хаядаг,

-Ариг банк хог хаягдлаа ухаалгаар дахин ашиглаж хаягдал хуванцар саваар буйдан, сандал зэрэг хэрэгцээт эд хогшлуудыг хийдэг

-Гүнгэрваа ХХК хаягдал цементийн дахин боловсруулж хэрэгцээт вар, сав хийдэг гэх мэт иргэд, байгууллагууд санаа авах олон эко шийдлүүд байлаа.

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

БОАЖЯ ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭЖ БАЙНА

 

Яамнаас гарч буй хаягдал цаасыг цуглуулах ажлыг зохион байгуулж, хаягдал цаас дахин боловсруулдаг "Сайхан Арвин” ариун цэврийн цаасны үйлдвэрт тогтмол нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

 

Түүнчлэн пэйж хуудас ажиллуулан хэмнэлттэй хэрэглээ, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сурталчилгаа, зурагт хуудсыг байршуулж олон нийтийг уриалах мэдээлэл сурталчилгааг явуулж буй бөгөөд ӨӨРСДӨӨ ҮЛГЭРЛЭН, НОГООН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА хичээхийг иргэд, олон нийтдээ уриалж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.