Сангийн сайд шатахуунаа “даалгаад” Тосон бумба руу явсан уу


Сангийн сайд шатахуунаа “даалгаад” Тосон бумба руу явсан уу

 

Сангийн сайд маань хөдөө явах гэтэл яамны хэмжээнд ганцхан "Старекс” маркийн микро автобус л байсан гэнэ. "Туулах чадваргүй, тав тухгүй машинаар сайдыгаа явуулснаас хувийн машинд нь шатахуун хийж өгөөд явуулъя гэж шийдсэн” хэмээн Сангийн яамны түшмэл Х.Энхбаатар ярьж байна.

 

Үүнийг даруйхан шийдэхгүй бол төрийн үндсэн чиглэлийн яам атлаа ганцхан мирко хөлөглөөд хаа хүрч ажиллах билээ... Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Энхбаатарын энэ "зовлонг” энэ ондоо эрхбиш шийдчих биз ээ. Харин сайд хувийн машиндаа шатахуун хийлгээд Өмнөговь аймгийг зорьсон байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруу чиглэлд хувийн ажлаар явсныг ихэд нууцалж байгаа аж. Тиймээс энэ томилолтын тухай яамны түшмэл нэг ч мэдээлэл хийсэнгүй. Хувьдаа 25 компанитай байж, 800-хан мянган төгрөгийн шатахууны асуудлаас болж, хамаг булайгаа чирэхдээ тулсан сангийн сайдын "амьдралын хар ухааныг” яалтай.

 

Ш.Даваа

http://www.24tsag.mn/content/148153.shtml


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.