Дархан-Уул аймагт юу болоод байна аа?


Дархан-Уул аймагт юу болоод байна аа?


- МОНГОЛАРДЫН НАМЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАНАА -

Монгол Ардын Намын дарга таны энэ өдрийн амгаланг эрэн, Дархан-Уул аймгийн МАН-ын дарга С.Насанбат болон намын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бодит мэдээлэл хүргэхээр зорилоо.

Ингэхдээ бид аль нэг талыг барих биш, бодит байдлыг чимэг зүүлтгүйгээр шуудхан хүргэхийг хүсэв. 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аар ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарыг огцруулсан шийдвэр гаргаж, энэ талаар иргэд олон нийтэд янз бүрийн мэдээлэл өгч байгааг та анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын ЗЗНДНТУТ хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрт бидний зүгээс хүндэтгэлтэй хандаж байна.

Гагцхүү ямар учраас Аймгийн Засаг дарга, Иргэдийн Хурлын даргыг огцруулах болсон бодит шалтгааныг орон нутаг дахь улс төр, нийгмийн бий болсон нөхцөл байдалтай холбож үзэх нь бодит үнэнд нийцнэ гэдгийг доорхи баримтад түшиглэж байна

АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ШАТНЫ АЛБАНД УДИРДЛАГЫН ХОМСДОЛ ҮҮССЭН

Аймгийн Засаг дарга С.Насанбат Засаг даргаар ажиллах хугацаандаа төрийн удирдах болон жинхэнэ албан хаагчийг ажлаас нь олноор нь халж, мэргэжлийн бус хүнээр буюу хамаатан садан, улс төрийн ажилтнаар төрийн албыг бүрдүүлсэн нь төрийн албаны нэр хүндийг унагасан төдийгүй иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.

Тухайлбал, 2009-2012 оны хооронд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын салбар нь улсад 1-5 дугаар байрт тогтмол шалгарч байсан бол сүүлийн хоёр жилд огцом уналтад орж"Урагшлах биш, ухрах үзэгдэл үйл явц” гарч буй нь боловсролын салбарт ажилладаг хэдэн зуун багш, ажилтан төдийгүй олон нийтийн дунд гайхаж, эргэлзэх, дургүйцэх үзэгдэл газар авч "Дархан-Уул аймгийн боловсролын салбар уналтад орлоо” гэсэн яриа нийгмийн сэтгэл зүйд үүссэн нь аймгийн Засаг дарга С.Насанбатын үйлдэлтэй шууд холбоотой.

Тухайлбал, "Од” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан П.Уртнасанг ажлаас нь хууль бусаар гурван удаа халж, оронд нь өөрийн хамаатан болох Н.Майцэцэгийг томилсон. Улсын Дээд шүүхээс С.Насанбатын захирамжийг хууль бус гэдгийг тог-тоож өгөхөөр Д.Уртнасанг ажилд нь"эргүүлэн авч өдөрт нь буцаагаад халах” тушаалыг зэрэг гаргаж, хуу-лийг завхруулдаг, ерөнхий боловс-ролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилохдоо төрийн албыг улстөржүүлж, мэргэжлийн бус хү-мүү сийг томилон ажиллуулсан зөрч лийг удаа дараа гаргаж буй нь олон нийтийн дунд сөрөг сэтгэлгээ хандлага бий болгож байна.

Засаг дарга С.Насанбат орон нутгийн боловсролын байгууллага нийт багш нараас санаачлан гаргасан Орон нутгийн боловсролыг хөгжүүлэх бодлого хөтөлбөрүүдийг дэмжихгүй байх, хэрэгжилтэд саад хийх үйлдлийг удаа дараа гаргажээ. 2013 оноос шууд зогсоосон орон нутгийн боловсролын хөгжлийн хөтөлбөрүүдийг Р.Батжаргал дарга шүүхийн шийдвэрээр ажилдаа орж дахин боловсруулан сэргээж, Багш нарын бага хурал, аймгийн Засаг даргын зөвлөл, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлж, 2014 оны арванхоёрдугаар сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулахад эргүүлэн татах оролдлого хийсэн нь олон зуун багшийн дургүйцлийг төрүүлсэн үйлдэл боллоо.

Үүнд олон зуун багш, боловсролын салбарын удирдах ажилтнууд харамсч, дургүйцэж байна. Боловсролын салбарыг шууд удирдах захиргааны нэгж нь Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс гэж бий. 2009 оноос энэ хэлтсийн даргыг зургаан удаа сольж, энэ хугацаанд хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр гурван хүн ажиллаж, одоо ч үүрэг гүйцэтгэгч ажиллаж байгаа нь аймгийн хүн ам бүхэлдээ үйлчилгээ авдаг эрүүл мэнд, бо-ловсрол, нийгмийн даатгал, нийгмийн халамж, соёлын салбар удирд лагын төвшинд эзэнгүйдэж, сал бар дундын хамтын ажиллагаа алдагдсан.

Сүүлдээ Улаанбаатар хотоос хүн авч ажиллуулсан. Энэ хотод нийгмийн салбарыг удирдаад явчих боловсон хүчин байхгүй юу гэж нутгийн иргэд асууж байна. Аймгийн Газрын албаны даргаар найзынхаа дүүг Улаанбаатар хотоос авчирч сонгон шалгаруулалтгүйгээр гурван жил хууль бусаар ажиллуулсан.

Залуучууд театрын даргыг Улаанбаатар хотоос авчирч, сон-гон шалгаруулалтгүйгээр хууль бусаар ажиллуулсан. Тус дарга нь театрын ерөнхий найруулагч, туслах найруулагч, ерөнхий зураач, бүжиг ангийн багш, маркетингийн албаны ажилтан таван хүнийг нэг өдөр зэрэг халж, Улаанбаатар хотоос дуудлагаар багш нар авч ажиллуулж байсан удаатай.

Соёл урлагийн мэргэжлийн ийм том театр мэргэжлийн удирдах бүрэлдэхүүнээ халж"Мэргэжлийн театрыг сайн дурын уран сайханчдын клубын төвшинд аваачлаа” гэдэгт соёл урлагийн салбарынхан төдийгүй мэргэжлийн жүжигчид, дарханчууд таагүй хандаж шүүмжилсэн. Шүүхээс хууль бус үйлдлийг зогсоож, дээрх хүмүүсийг ажилд нь эргүүлэн томилоод байгаа юм. С.Насанбат даргын хууль бус үйлдлийг шударгаар хэлснийх нь төлөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэтэй тооцоо хийх зорилгоор түүний ээж буюу аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох Ш.Оюунсүрэнг улс төрийн зорилгоор ажлаас нь халсан байна. Энэ хүн шүүхээр эрх ашгаа хамгаалуулж, шүүх ажилд нь эргүүлэн томилоод буй.

Энэ мэтчилэн албан тушаалын тохироо наймаанд Дархан-Уул аймгийн төрийн ажил тэр чигтээ цалгардаж буй бөгөөд олон нийт үүнийг Засаг даргад хаяглан МАН-д бурууг тохож байна. Хууль бус томилгоо бүхий удирдлагатай байгууллагуудын ажилт нуудын хооронд болоод дар-хан чуудын дотор "Намыг нь сольж байж хүнийг нь солино” гэсэн яриа тархаж, 2016 оны сонгуулийг хүлээж, МАН-ыг унагах нийгмийн сэтгэл зүй үүсээд байгааг анхааралдаа авахгүй байхын аргагүй. Үүнийг зогсоох талаар намын эрүүл саруул сэтгэлгээтэй гишүүд, төрийн албан хаагчид удаа дараа хүсэлт тавьсан ч хүлээж авдаггүй, харин айлган дарамтлах аргыг байнга хэрэглэдэг нь нийгэмд таагүй мэдээллийг улам бүр түгээж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ ЖУРМЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА

Аймгийн засаг дарга С.Насанбат болон түүний томилсон төрийн удир-дах албан тушаалтнуудын хууль дүрмийг ноцтой зөрчиж байгаа үйлдэлд иргэд ихээхэн дургүйцэж байна.

Тодруулбал: -С.Насанбат дарга Засаг дар-гаар гурван жил ажиллахдаа төсвийн хөрөнгө мөнгийг завшин шамшигдуулсан эрх ашгийн сонирхол үүсгэсэн гэх "төсвийн 450 сая төгрөгөөр эрүүл мэндийн төв” байгуулна гэж хувийн барилгыг найзаасаа худалдан авсан ч нэг жил болоход юу ч хийгээгүй, хувийн байгууллага түрээсээр ажиллаж байгаа..” "... албаны байртай байж төсвийн мөнгөөр дахин байр худалдан авч найздаа өгсөн...”, "...эхнэрийнхээ удирддаг төрийн бус байгууллага болох Аймгийн эмэгтэйчүүдийн ордонд засвар нэрээр орон нутгийн хөгжлийн сангаас 78 сая төгрөг хууль бусаар гаргаж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн” "... газрын дуудлага худалдаанаас төвлөрөх дөрвөн тэрбум төгрөгийг төвлөрүүлээгүй, хуулийн гадуур дуудлага худалдааг зохион байгуулсан...” гэх зэргээр улсын төсөв хөрөнгийг хууль бусаар үрэгдүүлснийг хууль хяналтын байгууллагууд удаа дараалан шал-гаж, олон нийтэд ил гарган тавьсан билээ. С.Насанбат дарга үүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулахын оронд өөрийгөө хамгаалах замаар иргэдийг бухимдуулж, дээшээ намын удирдах зөвлөлд мэдээлэхдээ өөрийн буруутай, хууль бус үйлдлийг сөрөг хүчний зүгээс явуулж буй гүтгэлэг мэтээр өөрийгөө цагаатгах арга хэрэглэж байгааг дарханчууд мэднэ.

Тухайлбал, Айм-гийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганчулуун албаны авто машин согтуугаар барьж осол аваар хийсэн, мөн жолоочоо зодож танхайрсан, 6 дугаар сургуулийн захирал Бат-тулга эмэгтэй багшаа зодсон, Залуу чууд театрын дарга албан байгууллагаасаа тоног төхөөрөмж хууль бусаар авч гаргасан зэрэг үйлдлийг цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хууль бус томилгоо, сэлгээ хийхдээ төрийн албаны хаалгыг эвдэж, тамга тэмдгийг нь хууль бусаар авдаг нь Засаг дарга С.Насанбат болон МАН-аас томилогдсон боловсон хүчний нэр хүндийг, давхар МАН-ын нэр хүнд, төрийн албаны нэр хүндийг нийгэмд унагаж байна. Хамгийн гол нь энэ бүхнийг Засаг дарга С.Насанбат өөгшүүлж, хамгаалж байгаа нь иргэд олон нийтэд илт харагдаж, үүгээрээ МАН-аар удирдуулсан төрд итгэх иргэдийн итгэлийг алдаж байна.

ЯЛСАН НАМЫГ ЯЛАГДСАН НАМ БОЛГОЖ, НАМ ДОТОР ХАГАРАЛ ҮҮСГЭСЭН

-2012 оны сонгуулиар өмнөх Засаг дарга Г.Эрдэнэбатын фонон дээр МАН иргэдийн хуралд18 суудал авч ялсан. С.Насанбат нь орон нутгийн сонгууль болохоос нэг сарын өмнө Дархан-Уул аймгийн МАН-ын даргын албан тушаалыг хуйвалдаанаар булааж авсан.

Улс төрийн туршлага мэдрэмжгүй, МАН-ын үнэт эрхэмлэх зүйлсийг огт мэдэхгүй С.Насанбат дарга өмнөх дарга Г.Эрдэнэбатын бэхжүүлж, батжуулсан намын байгууллага болон орон нутгийн хөгжлийн суурин дээр чүү чамай ялалт байгуулсан хэдий ч олон алдаа гаргасан.

Хамгийн наад зах нь сонгуулийн хууль зөрчсөн олон үйлдлийг нэр дэвшигчид дээрээ гаргуулж, энэ нь сөрөг хүчинд ашигтайгаар эргэж, өнөөдрийг хүртэл шүүхээр эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилж, ИТХ-д намаас гарсан дөрвөн төлөөлөгчөө эргүүлэн татуулах хэмжээнд хүрч, намын нэр хүндийг унагаж, эрх барих боломжийг нь хэврэгшүүлсэн. Хонгор сумаас иргэдийн хуралд сонгогдсон Чүлтэмбатыг аймгийн Засаг даргын орлогч болгох тохироо нь бүрдээгүйгээс АЗДТГ-ын даргаар томилж, түүний оронд дахин сонгууль явуулсан.

Энэ сонгуульд ялж, Хонгор сумын Засаг даргыг ажлаас нь удалгүй халж, орон нутагт улс төрийн тогтворгүй байдал бий болгосон. Тийм ч учраас хэдийгээр манай нам ялсан боловч өнөөдрийн байдлаар ялагдсан нам болох тийм түвшинд хүрч очсон байна. МАН-ын дүрэм журмыг уландаа гишгэж, намыг өөрийн тойрон хүрээлэгч, мөнгө санхүүгийн найз нөхдөөрөө хүрээлүүлж, үнэндээ бодлогын төвшинд ялзрал яваа нь харагдаж байна. Өмнөх дарга Г.Эрдэнэбатын бодлогыг дэмжиж байсан намдаа элэгтэй, сэтгэлтэй, намынхаа үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан хүмүүсийг хавчиж хяхдаг, намаас түлхдэг үзэгдэл газар авсан.

Тухайлбал, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга байсан Будхүүг намынхаа гишүүнчлэлийг эргэж сэргээе гэхэд нь авахгүй хавчих явдлыг удаа дараа гаргаж байсан. НАМЭХ-ны өмнөх дарга, Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, намын хорооны гишүүн Г.Бямбажавыг хавчиж, нам доторхи бүх үүрэг ролийг нь байхгүй болгож, хамгийн сүүлд Намын хорооны гишүүдийн хурлаар 96 хувийн саналаар сонгогдсон намын хорооны гишүүнээс өөрийг нь байхгүй хооронд нь хуралдаж квотоор орсон гэж дараагийнх нь дарга А.Янжмааг хүчээр оруулж ирж намын дүрмийг зөрчсөн.

Аймгийн ИТХ болон Дархан сумд хоёрын хоёр суудал авчирсан Малчин багийн Засаг дарга, намын үүрийн дарга Юрагийн эхнэр Уртнасанг гурвантаа ажлаас нь халсан, Р.Батжаргалыг хоёр удаа халсан зэрэг намын гишүүдээ хэлмэгдүүлдэг, улс төрийн харалган бодлого явуулдаг жишээ олон. Аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарыг бараг 100 хувь шахам өөрчлөхдөө дандаа манай намын угшилтай хүмүүсийг халж оронд нь ашиг сонирхлын болоод өөрийн найз нөхөд, улс төрийн хуйвалдаанаар сөрөг намын хүмүүсээр дүүргэсэн. 2016 оны сонгуульд эрх нь зөрчигдсөн, хавчигдсан, хяхуулсан, улс төрийн өш хонзонд нь өртсөн манай намын угшилтай эдгээр хүн хэнд, ямар намд саналаа өгөх вэ гэдэг нь асуудал болж, энэ хүрээг улам тэлж байна.

Өнөөдрийн төвшинд манай нам залуу чуудаа бүх төвшинд дэмжиж, тэднийг намынхаа шинэчлэлийн тэргүүн эгнээнд тавьж ажиллах байтал эсрэгээрээ гадуурхан тэр тусмаа ИТХ-д суудалтай өөрийн намын10 залууг гадуурхах дарамтлах, гүтгэж гүжирдэх ажлыг намын дарга С.Насанбат 2012 оноос хойш бүтэн гурван жилийн турш ил далд олон аргаар зохион байгуулалттай явуулж ирсэн. Бүхэл бүтэн аймгийн намын хороог удирдаж байгаа хүн гишүүдээ, залуучуудаа, намд үнэнчээр зүтгэж явсан хүмүүсээ эвлэлдүүлэн нэгтгэж удирдахын оронд хагалан бутаргадаг, элдэв худал нэр хаяг өгч гутаах үйлдлийг удаа дараалан гаргаж байна.

Тухайлбал, Энхболд, Эрдэнэбаяр хоёрыг юу ч болоогүй байхад АН-тай хуйвалдлаа гэж гүтгэж намаас хөөсөн, Хонгорын сумын Засаг дарга асан Лхагвасүрэнгийн ажил албан тушаалыг хууль бусаар булааж авсан, бусад залуучуудыг элдвээр гадуурхаж"гөлөг” энэ тэр гэж элдвээр дуудан НАМЗХ-ны залуучуудыг"арчина” гэх зэргээр авирладаг. Дархан сумын орлогч дарга Батбаярыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан элдвээр дарамталдаг гээд маш их зөрчил хуримтлагдсан.

Саяын үйл явдалтай холбоотой манай намын10 залуучуудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр"урвагч” гэсэн хаяг бүхий зураг тараах, С.Насанбат даргын ийм бусармаг үйл явдалтай нь үл эвлэрч эсрэг санал өгсний төлөө аймгийн НАМЭХ-ны дэд дарга Ч.Баярцэцэгийг аймгийн НАМЭХ-ны дарга А.Янжмаа тэргүүтэй хүмүүс сумдаар явж намын гишүүдийн хурал хуралдуулж"урвагч” гэх зэргээр цоллож, нэр төрийг нь гутааж, намын гишүүдийн дотор хагарал гарган 1930-аад оны ногоон малгайтнуудын үйлдлийг санагдуулах ажлыг зохион байгуулалттай явуулж байна.

Намын гишүүдийн эв нэгдэл, намын дэргэдэх ТББ-ын хооронд болон залуу, ахмад үеийн залгамж холбоог сулруулсан энэ мэт бусармаг явдлаа зогсоохгүй бол Дархан-Уул аймгийн МАН-ын хувь заяанд бодит аюул тулгарах болно гэдгийг урьдчилан хэлмээр байна. Намын удирдах зөвлөлөөс үүсэн нөхцөл байдлыг намын хороогоор хэлэлцүүлэн эв нэгдлийг хангах чиглэл өгсөөр байтал найман залуу гишүүнийг намаас хөөх шийдвэрийг тэргүүлэгчдийн хурлаараа шийдвэр-лэн гаргасан.

Эцэст нь, 2015 оны есдүгээр сарын15-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-аар аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарыг огцруулсан шийдвэр гаргасан энэ үйл явдлаас хойш аймгийн МАН-ын дарга, намын байгууллагаас явуулж байгаа үйлдэл нь нийгэм олон нийтэээс дэмжлэг авч чадахгүй харин ч эсрэгээрээ олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгааг МАН-ын дарга та анхааралдаа авч залруулна уу.

Тодруулбал, Засаг дарга С.Насанбат МАН-ын үүрийн дарга нарт үүрэг өгч ИТХ-д МАН-ын төлөөллийн суудалтай10 төлөөлөгчийг намаас урвасан гэж үзэн тэдний ажилладаг төрийн байгууллага болох ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 4 дүгээр сургууль, "Дархан–Ус суваг” ТӨХК-ийн албан байр руу манай намын ажилтнууд дайран орж хамт олны өмнө доромжилж, нэр төрийг нь гутаах, ИТХ-ын төлөөлөгчдийн биед халдах зэргээр зохисгүй үйлдэл гаргасан нь намын дарга С.Насанбатын заавар зөвлөгөөгөөр хийсэн ажил төдийгүй энэ нь нийгэмд олон түмний дургүйцэл төрүүлж, энэ хэрээр МАН-ын нэр хүнд унаж, иргэдийн МАН-д итгэх итгэлийг алдагдуулсан үйлдэл болсон.

Засаг дарга С.Насанбат хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө”... МАН ялагдлаа..”, ".. МАН дахь залуучууд урвалаа..” гэх мэтээр олон нийтэд цацсан нь МАН-д итгэх олон нийт сонгогчдын итгэлийг сонгуулийн өмнө зориуд унагасан үйлдэл юм. Улс төрийн албан тушаалтан эрх барьж байгаа намын дарга хүн ийм нөхцөл байдалд ийм болчимгүй мэдээлэл хийж болох уу. Үүнд улс төрийн хариуцлага гэж байх уу гэж намын жирийн олон гишүүн шүүмжилж, "урвагч” гэгдээд байгаа залуучуудад хандаж байна. С.Насанбат даргын хууль зөрчсөн энэ мэт олон үйлдлийг бүр жилийн өмнөөс бид санал бодлоо хэлж, бүлгийн хурал дээр ярьж байсан юм.

Сөрөг хүчнээс аймгийн Засаг дарга С.Насанбатыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр ИТХ-ыг хуралдуулах өргөх бичиг өгчихөөд байхад нам доторхи дээрх зөрчлийг гүнзгийрүүлэхгүйгээр асуудалд хандахын оронд биднийг янз бүрээр хардаж сэрдэх, дарамтлах, уулзаж ярилцалгүй зугатах булзах, "намаас хөөх” тухай асуудал гарсаар л байсан. Удаа дараалан ирсэн намын удирдах зөвлөлийнхөн залуучуудтайгаа нэг бүрчилэн уулзаж дотоод эв нэгдлээ ханга гэсэн үүргийг С.Насанбатад өгсөн.

Гэтэл бидний хэсэг нөхөд уулзаж ярилцах арга замыг эрэлхийлсээр атал өнөөдрийг хүртэл нэг ч хүнтэй уулзаагүйгээр барахгүй дээшээ"уулзсан” мэтээр мэдээлэл явуулж, ямар ч гарц хайгаагүй учир бид С.Насанбатыг огцруулж, МАН-ын нэр хүндийг сэргээж, 2016 оны сонгуульд ялалт байгуулна гэдэг шийдвэрт хүрсэн. Намын гишүүдийн уур амьсгал, нам дотор болоод байгаа зөрчилдөөн, намын угшилтай гишүүдийн хэлмэгдүүлэлтээс гарах сөрөг үр дагавар болон массын сэтгэл зүйг харахад үүнээс өөр арга зам байхгүй нь бидэнд харагдсан тул бид ийм шийдвэрт хүрсэн.

Нөгөө талаасаа энэ байдал цааш үргэлжилбэл бид ч энэ хүний хэмжээгүй дарангуйлалд хэлмэгдэх нь тодорхой байна. Намын даргын урвагч гэж цоллоод байгаа тэр залуучууд хар бага наснаасаа МАН-тай хувь заяагаа холбосон, намын анхан шатнаас эхлээд намын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин төлөвшиж, удаа дараалан аймагт болон сумдаа намдаа суудал авчирч, намын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан хүмүүс.

Нөгөө талаас нөхцөл байдал хурцадсан энэ үед ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нар улс төрийн мэргэн шийдвэр гаргаж арга зам, гарц хайхын оронд муйхарлан ИТХ-ыг таван сар хуралдуулахгүй гацааж, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нь"ИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх” хүсэлт тавьсан зэрэг нь нөхцөл байдлыг ийм шатанд хүргэснийг шуудхан хэлье. Дөнгөж саяхан С.Насанбат дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр"..МАН ялагдлаа..”, "..Намын залуучууд урвагч..” гэх мэт мэдэгдэл хийсэн нь аймгийн намын даргын хийх үйлдэл шийдвэр энэ мөн үү.

Сонгууль дөхсөн үед намын дарга ийм мэдэгдэл нийгэмд цацах нь зөв үү. Олон нийт юу гэж хүлээж авах вэ гэдэгт анхаарлаа хандуулна уу хэмээн намын дарга танаас хүсч байна. Энэ бүхнээс бидэнд нэг л зүйл харагдаж байна. Сонгууль хаяанд ирлээ. Дархан-Уул аймгийн МАН дотор хагарал, талцал гаргалаа. Үүнийг намын дарга С.Насанбат эвлэрүүлэн зохицуулах биш улам дэвэргэж байна. Намд итгэх иргэдийн төрд итгэх олон нийтийн итгэл алдагдаж байна. Иймд намыг энэ даргаар удирдуулж сонгуульд орох нь дэндүү эрсдэлтэй боллоо Ухаалаг тулхтай, зөв оновчтой бодлого, шийдвэрийг МАН түүний удирдах зөвлөл гаргах цаг боллоо.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.