МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн хулхидуулсан уу


МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүн хулхидуулсан ууӨнгөрсөн долоо хоногт МАН-ын нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-д өгсөн билээ. Тэгвэл тус асуудлаар намууд дотроо хуралдаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт АН уг асуудлаар дотооддоо хуралдсан ч шийдвэр нь тодорхойгүй байгаа. 


Хэрэв мэргэжлийн Засгийн газрыг унагачихвал шинээр бүрэлдэх Засгийн газар АН-тай хамтарсан засаг байгуулахаар тохиролцож байгаа нь өчигдөр төрийн ордноос тараагдсан гарын үсэг бүхий хувиарлалт хийсэн бичгээс тодорхой болсон. Дуулдаж байгаа сурагаар бол шинэ Засгийн газрын 3-4 яамыг АН-ын гишүүдэд өгөх болжээ. Үүнээс харвал шинэ Засгийн газар байгуулахаар төлөвлөж байгаа хүмүүс МАН-ын гарын үсэг зурсан 30 гишүүнээ хулхидаж байгаа нь илт болсон байна. Нэгэнт нэр нүүрээ гаргаж гарын үсгээ зурчихсан МАН-ын 30 гишүүн дундаас үүнд эгдүүцэж У.Хүрэлсүхтэйгээ муудалцсан сураг байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.