Өмнөговийн дарга нар тэнэг


Өмнөговийн дарга нар тэнэгСолонгос, японоос монголын эрс тэрс нөхцөлд тохироогүй, өндөр үнэтэй, сэлбэг олддоггүй гурвын гурван автобус авах мөнгөөр Үндэсний үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүртэй, огт бензин иддэггүй, загвар үзэмж төгөлдөр, үнэ багатай, буух эзэнтэй буцах хаягтай 8 эко автобус авцан байгаа юм. Арай ч дээ!

Гадаадаас ирэх автобусаар төрийн байгууллагын, гааль хяналтын шат шатны байгууллагууд, аймаг нийслэлийн төсвийн ерөнхийлөн зарцуулагч нар шахаа, цавчаа, тендэрийн зөрүү авдаг гэдгийг Өмнөговийн дарга нар мэддэг л баймаар юм.

За наргиа. Өнөөдөр төвөөр явж байгаад шаар, бөмбөлөг болсон. Jak Xoshuud ахын 8 эко автобус Даланзадгадын захын байршлуудаас хүн тээвэрлэж байгааг хараад үнэхээр сайхан санагдлаа.

 

8 цаг цэнэглээд өдөржин тээвэр хийнэ. 60 миллээс дээш гарахгүй, чанартай гээд олон давуу талтай ийм автобус аймагтаа авчрах санаачилга гаргасан Түмэннастын Алтансүх Naranbaatar Nanzad, аймгийн иргэдийн төлөөлөгчиддөө баярлалаа.

Санхүүжилт,төсвийг шийдэж өгсөн "Оюу толгой" компаний "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийнханд баярлаж байна. Бас бахархаж байна. Учир нь ямар ч улс үндэстэн томоохон үйлдвэрүүдээ тэр дундаа машин үйлдвэрлэлээ дэмжиж байж хөгждөг.

Цахилгаан машин үйлдвэрээр төрөлжсөн судалгаа, үйлдвэрлэл явуулдаг Д.Жаргалсайхан ах шиг хүн байгаа нь өнөөдөр Монголын хувь заяа юм аа. 

 

 

"Миний машиныг худалдан ав, захиалга өг. Тэгээд би монголд өндөр цалин, механизмын боловсрол бүхий 10000-30000 ажлын байр бий болгоно" хэмээн олон жил ярьж байгаа түүний мөрөөдөл биелэхэд хэдэн шат ахисанд баяртай байна.

 

Төсөв зарцуулах эрх мэдэлтэн,шийдвэр гаргагч нарт нэгийг бодогдуулхаар зоригтой алхам байлаа.

Эх сурвалж: Цэрэндорж Сугар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.